Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа
Эрчүүдтэй 5000 км уралдах эрэлхэг БҮСГҮЙ
2019-07-03

-"Торгоны зам"-ын тоос тун удахгүй Монголд хадна-

 

Манайхан олимп, дэлхийн аваргаас бусад үед хөлбөмбөг, сагсанбөмбөгөөс зарим төрлийн спортын тэмцээн уралдааныг хайхрахгүй өнгөрөх нь бий. Тун удахгүй “Торгоны зам” хэмээх олон улсын автомашин, мотоциклийн холын зайн ралли эхлэх гэж байна. Энэхүү уралдаан нь улс дамнан зохион байгуулагддагаараа онцлогтой. Тэгвэл өнөө жил манай улсаар дамжин өнгөрөх завшаан тохиогоод байна.

 

 

“Торгоны зам” автомашин, мотоциклийн холын зайн ралли нь ОХУ, Казахстан, Туркменистан гурван улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар 2009 онд анх зохион байгуулагдсан. Ралли нь Евро азид зохион байгууулагддаг тул Ази Европын худалдааг холбосон Silkway буюу “Торгоны зам” хэмээн нэрлэсэн байдаг. 2009 оноос хойш 2013 оныг хүртэл хугацаанд жил бүрийн уралдаанд 30 гаруй орны 1000 орчим тамирчин тогтмол оролцож иржээ.

 

Харин 2016 оноос эхлэн раллигийн маршрутад өөрчлөлт орж, ОХУ-Казахстан-БНХАУ-ын газар нутгийг дамжин зохиогдох болжээ. Ингэснээр тэмцээний цар хүрээ нэмэгдэж, “Торгоны зам” автомашин, мотоциклийн холын зайн ралли нь улс дамнасан раллинуудын дунд нэр хүндтэй уралдаанд зүй ёсоор тооцогдох болжээ.

 

Энэ жил дахин шинэ нутгаар буюу Зүүн Сибир, Оросын тайга, Монголын тал, говийг дайран өнгөрөхөөр маршрутад өөрчлөлт оруулсан байна. Уралдааны бүс нутгийг ийнхүү өөрчилснөөр тамирчид уур амьсгалын таван өөр бүсээр дайран өнгөрөх бөгөөд Монгол нутгийн элсэн манхан хийгээд, хайрга, чулуутай замын сорилт тамирчдын ур чадварыг шалгана хэмээн тооцоолжээ.

 

Энэ жилийн уралдааны туулах зам 5007 км бол тусгай үе шат буюу уралдааны зам 2593 км байх аж. Тэмцээн долоодугаар сарын 6-нд Эрхүү хотоос эхэлнэ. Тэмцээнд Монгол Улсаа төлөөлж мотоциклийн төрөлд 6 тамирчин, автомашины төрөлд 4 багийн 6 тамирчин оролцох юм. Тамирчид өнөөдөр /2019.07.03/ Эрхүүг зорьсон бөгөөд тэднийг үдэн гаргах арга хэмжээ Хөшигтийн хөндийн нисэх буудалд боллоо.

 

"Элсэн манхантай замаар 786 км уралдах өдрөөс айж байна"

 

Энэ үеэр Монгол Улсаа төлөөлөн оролцох цор ганц эмэгтэй тамирчин спортын мастер Б.Бат-Ундрахтай цөөн хором ярилцлаа.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

-Эмэгтэй хүн авто спортоор хичээллэнэ гэдэг хүнд. Яагаад энэ спортыг сонирхох болов?

 

-Би багадаа ахынхаа хурдан морийг унаж өссөн. Тэр үеэс л яагаад ч юм спортод хорхойтой болчихсон. Дээд сургуулиа төгсөөд ажилд орж мөнгөө цуглуулаад  анхны мотоциклоо авч байлаа. Зардал өндөртэй спорт л доо. Тиймээс нэлээд оройтож энэ спортоор хичээллэсэн.

 

-Өмнө нь уралдаанд оролцож байсан туршлага арвин уу?

 

-Өмнө нь олон улсын чанартай уралдаанд оролцож байсан. Харин дэлхийн цомын тэмцээнд анх удаагаа оролцож байна.

 

-Туулах зам их урт юм. 5000 км зам туулна гэдэг эмэгтэй хүнд амаргүй дээ?

 

-Өмнө нь дунджаар 1200-1500 км зам туулах уралдаанд оролцоод замаа дуусгаж байсан. Харин энэ удаад ямартай ч зориглоод оролцож байгаагийн хувьд 5000 км замаа дуусгахыг л зорьж байна.

 

-Орос, Монгол, Хятадын нутаг дэвсгэрийн аль хэсэгт зам хамгийн бартаатай байх бол?

 

-Эрхүүгээс хөдлөөд БНХАУ-ын Дуньхуан хотод тэмцээн дуусна. Сибирийн тайгаар явахад хүнд байх болов уу гэж бодоод байна. Тэндээс гарчихвал монголынхоо газар нутагт өмнө нь явж байсан болохоор даваад гарчихна байх. БНХАУ-ын нутаг дэвсгэрээр гурван өдөр давхина. Хамгийн урт буюу 786 км зам туулах өдөр бий. Үүний 50 хувь нь элсэн манханаар уралдана. Энэ замаас айж байна. Гэхдээ алтан шаргал зам өлзийтэй байх болов уу гэж найдаж байгаа. Ер нь бороо ус ихтэй байгаа учраас зам бүхэлдээ хүнд байх болов уу.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

-Тэмцээнд хичнээн эмэгтэй тамирчин оролцох бол?

 

-Монгол улсаас эмэгтэй төрөлд зөвхөн би оролцоно. Харин тэмцээнд нийтдээ Чех, Орос, Испани улсын гурван эмэгтэй тамирчин ур чадвараа сорих юм билээ. Эдгээр эмэгтэйчүүд гурван настайгаасаа эхэлж мотоцикл унасан миний биширч явдаг, алдартай тамирчид. Энэ удаад тэдэнтэй өрсөлдөх гэж буйд сэтгэл өндөр байна.

 

-Мотоциклоо хэрхэн сонгов?

 

-Тэмцээнд оролцоно гэж зориг шулуудаад дөрвөн сараас хойш бэлдсэн. Миний ерөнхий спонсор мотоциклийн брэнд “Husqvarna”-аас 2019 оны шинэ мотоцикл өгсөн. Дашрамд спорсонууддаа баярлалаа гэж хэлмээр байна. Тэдний хүчээр энэ тэмцээнд оролцох гээд зогсож байна.

 

-Бэлтгэлээ хэрхэн базаасан бэ?

 

-Мотоциклтойгоо элс, шавран дээр бэлтгэл хийсэн. Бэлтгэлийн явцад бэртэл аваад сар гаруй хугацаанд завсарласан.

 

Монгол Улсаа төлөөлж автомашины төрөлд:

 

ОУХМ Ш.Гансүх

Спортын дэд мастер Э.Оргил

Спортын мастер Г.Эрдэнэсүрэн

Спортын дэд мастер С.Сайнбаяр

 

Мотоциклийн төрөлд:

 

ОУХМ Д.Болдбаатар

ОУХМ Б.Баттөр

ОУХМ Э.Амгалан

Спорын мастер Б.Өнөрбаяр

Спортын мастер Б.Бат-Ундрах

Спортын дэд мастер Д.Энхсаруул нар оролцоно.

 

Д.Болдбаатар: Автомашин, мотоциклийн спортод хөрөнгө, мөнгөний бэрхшээл их тулгардаг

 

Гэрэл зургийг MPA.mn

 

16 настайгаасаа хойш авто спортоор хичээллэж “Дакар ралли” уралдаанд 2013-2015 онуудад амжилттай оролцож байсан ОУХМ Д.Болдбаатар “Дакарын дараа ордог энэ томоохон тэмцээн манай улсын нутаг дэвсгэрт зохиогдох завшааныг ашиглан ороод үзье гэж зорьсон. Би ихэнхдээ машинаар уралддаг. Машинаар уралдахад үнэхээр зардал мөнгө их ордог. Мөнгө, санхүүгээс шалтгаалан мотоциклоо нэлээд хугацаа тулгаж Нидерландаас 27900 еврогоор худалдан авлаа. Раллид уралдахад зориулагдсан тусгай мотоцикл. Зардал, мөнгө зохицуулж явсаар бэлтгэл хийх боломж гарсангүй. Гэхдээ уралдахад бэлэн байна. Автомашин, мотоциклийн спортод хөрөнгө, мөнгөний бэрхшээл их тулгардаг” гэв.

 

Спортын дэд мастер С.Сайнбаяр “Бид шинэ тамирчид учраас ямартай ч замаа дуусгахыг зорьж байна. БНХАУ-ын Дуньхуанд маш хүнд хэцүү зам хүлээж байгаа болов уу гэж тооцоолж байна. Тэнд маш их элсэн манхантай. Гэхдээ бас уралдааны замын дөрөв таван өдөр нь эх орондоо өнгөрүүлэх тул болох байх аа л гэж бодож байна. Цаашид 2020 онд Дакарт оролцохыг эрмэлзэж байгаа” гэлээ.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Монгол Улсаар дамжин өнгөрөх хэсгийн раллиг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй. Улмаар эх орноо төлөөлөн автомашины төрөлд оролцогчдын мандатын 9800 евро, мотоциклийн төрөлд оролцогчдын 7900 еврогийн хураамжийн 50 хувийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газраас гаргажээ.

 

Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд “Энэхүү ралли анх удаа Монгол Улсын нутгаар дөрөв хоногийн хугацаанд дайран өнгөрөх гэж байна. Цаашид Монгол Улсын төрөөс энэ уралдааны эрхийг авах зорилго тавьж байгаа. Энэ жил анх удаа манай улсаас 15 тамирчин буюу хамгийн олон тамирчин оролцож байна. Өмнө нь гурваас хэтэрдэггүй байсан. Энэ уралдаанд нийтдээ 43 орны 120-130 баг, тамирчин оролцох мэдүүлгээ өгсөн байна. Раллиаг сурвалжлахаар 150 орчим хэвлэл мэдээллийн хэрэгсэл ирж, 200 орчим улсад дамжуулдаг. Манай улсад долоодугаар сарын 9, 10, 11, 12-ны өдрүүдэд дамжин өнгөрөх тул Үндэсний их баяр наадмаа дэлхийн спортын хэвлэлийнхэнээр дамжуулан дэлхийд таниулах боломжтой гэж харж байна. Энэ бол албан бус дэлхийн аварга. Монгол Улс анх удаагаа дэлхийн аваргын хэмжээний машин, мотоциклийн уралдааныг хүлээн авч туршлага судлах гэж байгаа чухал арга хэмжээ юм” гэв.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Манай улсын тамирчид өнөөдөр эх орноосоо мордлоо. Тэмцээн Эрхүү хотоос долоодугаар сарын 16-ны өдөр албан ёсоор эхэлж, долоодугаар сарын 9-ний өдөр Сэлэнгэ аймгийн нутаг Хиагт боомтоор Монгол Улсад нэвтрэх юм. Улаанбаатар-Мандалговь-Даланзадгад гэсэн маршрутаар явагдсаар энэ сарын 12-ны өдөр Баянбулаг боомтоод БНХАУ-руу нэвтрэх юм. Тус улсын Алашань, Жиаюгуан, Дуньхуан хотод тэмцээн үргэлжилж, өндөрлөнө.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Ийнхүү "Торгоны зам" авто раллигийн тэмцээнд оролцох баг тамирчдынхаа дөрөөнд сүү өргөн мордууллаа. Алтан шар зам нь өлзийтэй байг хэмээн хурмаст хураан хайрлан үдлээ. Амжилтын дээдийг хүсэн ерөөе. 

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Манлай:
Алтан шар зам нь өлзийтэй байг аваар осолгүй бариаалаарай
2019-07-07
тэнэг юм бичтж хүмүүст хараалгах ямар хэрэг бнаа
2019-07-06
oyunaJ:
Tamirchidda amjilt khusie sain uraldaad, sain ybaad ireerei khatuujiltai baigaarai iim zeal Amidrald neg l udaa Tokhioldono bush l khuch ,oyun ukhaan, setgel zurkhee TEMTSEENDEE L zoriulaarai
2019-07-06
иргэн:
сайн сайхан юмаар бахархаж сур нийт тамирчидад амжилт хусье тэр дундаа эмэгтэйд баяр хургэе
2019-07-06
Ger ornii ajil baidgvi iumuu teneg avgai
2019-07-06
sta chin:
huts! chinii bool yumu?
2019-07-06
uur hurgechlee:
ta nariin bool yvah yostoi yu tee? hutsaj hevtheer chi ooroo bosood jorlon bann aa tsevrlej sur!
2019-07-06
НӨГӨӨ ТЭМЭЭТЭЙ ХҮҮХЭН ЯАСАН БЭ? ТЭМЭЭГЭЭРЭЭ ДАЛИМДУУЛААД ОРГОН ОЗДСОН УУ?
2019-07-04
Энэ уралдаанаас өмнө батхүүг хороох нь хэнд ямар ашигтай бсан бэ?
2019-07-04
bazaad ug
2019-07-03
зараа:
харин ч бахархах ёстой.
2019-07-03
buruu naizaa..bitgii ingej bod..harin ch esregeeree ene tesver, tevcheer, hatuujil, zorigiig bahdah heregtei..ohintoi bol ene hatuujil tesver tevcheeriig ni yarij oilguulj ohinoo bas huchrheg emegtei bolgooroi..
2019-07-03
гэрээ цэвэрлээд, хоолоо хийгээд хэвтэж байна биз эрчүүдтэй уралдаж мотоцикл дээрээс унаж үхэх нь дутаж гэнэ
2019-07-03
тэнэг юм бичтж хүмүүст хараалгах ямар хэрэг бнаа
sta chin:
huts! chinii bool yumu?
uur hurgechlee:
ta nariin bool yvah yostoi yu tee? hutsaj hevtheer chi ooroo bosood jorlon bann aa tsevrlej sur!
зараа:
харин ч бахархах ёстой.
buruu naizaa..bitgii ingej bod..harin ch esregeeree ene tesver, tevcheer, hatuujil, zorigiig bahdah heregtei..ohintoi bol ene hatuujil tesver tevcheeriig ni yarij oilguulj ohinoo bas huchrheg emegtei bolgooroi..