Гурван жил дараалан лигтээ түрүүлж чадаагүй “Голден Стэйт Уорриорс” солилцоо наймааны зах зээлд идэвхтэй оролцож байна. Тэд багийн төдийгүй NBA-гийн гол оддын нэг Кевин Дюрантыг Бруклин рүү, хашир туршлагатай Андре Игуодалаг Мемфис рүү, сэлгээний довтлогч Жордан Беллийг Миннесота руу үдлээ.
Харин Дюранттай зөрүүлээд Бруклиний багаас залуухан, авьяаслаг Д’Анжело Расселлийг 4 жилийн 117 сая долларын гэрээгээр өөрийн болгоод байна. Үүн шиг ашигтай наймаа ховор. Мөн өөрийн тоглогч Клэй Томпсон, Кевон Луни нартай гэрээгээ сунгаж чадлаа. Клэй Томпсонд 5 жилийн хугацаанд 190 сая долларын сүрдэм гэрээг санал болгосон гэнэ.
Ийнхүү NBA-гийн “хүн зах”-ын наймаа арилжаа эхэлсэн эхний өдөр нийтдээ 3,65 тэрбум долларын гэрээ яригдсан албан бус мэдээлэл дуулдав. Цаашид ч сонирхолтой наймаа үргэлжлэх биз ээ.
М.Бүүвэй
Уншиж байна |