Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа
Илтгэл хэлэлцүүлэг “Хотын хэрэглээ” сэдвээр үргэлжлэв
2019-06-28

 

“Улаанбаатар эдийн засгийн форум-2019” чуулганы үйл ажиллагаа одоо илтгэл хэлэлцүүлгээр үргэлжилж байна.

 

Дөрөв дэх илтгэлийг “Хотын хэрэглээ” сэдвээр Zagal`s академийн үүсгэн байгуулагч, Дэлхийн банкны зөвлөх С.Загал хийв.

 

Илтгэлдээ “Хотын хүн амын хүнсний системийн хөгжлийн бодлого, дэвшүүлж буй зорилтын хүрээнд хот хөдөөг холбосон эдийн засгийн урсгал, тогтвортой ажлын байр бий болгох, үнэ тогтворжилт, хүнсний тэжээллэг байдал болон аюулгүй байдлыг хангах зэрэг асуудал чухал байна” хэмээлээ. Мөн нэг хүнд ногдох хүнсний бүтээгдэхүүний хэрэглээ, нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа хүнсний боловсруулах үйлдвэр, зах, худалдааны төвүүд, хүнсний үйлдвэрлэл үйлчилгээний газруудын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл хүргэв. Цаашид иргэдээ эрүүл хүнсний бүтээгдэхүүнээр хангахад Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа чухал гэдгийг ч хэлсэн юм.

 

Илтгэл хувийн хэвшил, шинжлэх ухааны академи, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар болон форумд оролцогчид хамарсан хэлэлцүүлгээр үргэлжилж, санал, шийдлээ нэгтгэж ярилцав.

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Shuud.mn
Сонин хачин