Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа
Биата Транкманн: Монгол Улсад төсөл хөтөлбөр тогтвортой хэрэгжсэнээр хөгжих болно
2019-06-28

 

 

Улаанбаатар хотын эдийн засгийн хөгжлийн стратегид тусгагдсан ажлууд болон нийслэлийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх томоохон төсөл хөтөлбөрийг Төр, хувийн хэвшлийн түншлэлээр бизнесийн харилцан ашигтай хамтын ажиллагааны зарчмаар хэрэгжүүлэх, хөрөнгө оруулах боломжийг хэлэлцэх зорилготой эдийн засгийн форум үргэлжилж байна.

 

Төр болон хувийн хэвшлийн байгууллагуудын хамтын ажиллагаа болон тогтвортой хөрөнгө оруулалтын талаар НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Биата Транкманн илтгэл тавилаа.  Тэрбээр хэлэхдээ “Хөгжлийн зорилгод хүрэхэд хүн бүрийн оролцоо, хүчин чармайлт хэрэгтэй. Монгол Улсад төсөл хөтөлбөр тогтвортой хэрэгжсэнээр хөгжих болно. Тогтвортой хөгжлийн зорилгын хүрээнд жендэрийн эрх тэгш байдлыг хангах, чанартай боловсрол, эрүүл мэндийг дэмжих, аж үйлдвэр инноваци, дэд бүтцийг хөгжүүлэх, хариуцлагатай хэрэглээ, үйлдвэрлэлийг дэмжиж ажиллах ёстой. Төр болон хувийн хэвшлийнхэн хамтарч ажилласнаар Улаанбаатар хотыг хөгжүүлж чадна гэдэгт би итгэж байна” хэмээлээ.

 

 

Яг одоо  “Улаанбаатар эдийн засгийн форум-2019” арга хэмжээний хүрээнд хувийн хэвшлийн болон эрдэм шинжилгээний байгууллагуудын төслүүдийн танилцуулга, үзэсгэлэнг ирсэн зочид төлөөлөгчид үзэж сонирхож  байна.

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Shuud.mn
Сонин хачин