Беларусийн нийслэл Минскт Европ тивийн спортын наадам явагдаж байгаа билээ. Тус наадмын эмэгтэй боксчдын 75 кг-д ОХУ-ын Буриадын Дарима Сандакова медалийн болзол хангав.
Тэрээр эхний шатанд Испанийн Патрисия Мартинг, шөвгийн наймд Украины Мария Боруцыг шүүгчдийн санал нэгтэй шийдвэрээр 5:0 ялсан юм. 23 настай Дарима басган ОХУ-ын аварга шалгаруулах тэмцээнд сүүлийн хоёр жил дараалан түрүүлж, ДАШТ болон олон улсын тэмцээнүүдэд оролцжээ. Гэхдээ түүний тамирчны намтар дахь анхны том амжилт нь Европ тивийн наадмын медаль болох нь гарцаагүй.
М.Бүүвэй
Уншиж байна |