БНСУ-ын триатлоны шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Бельги улсын иргэн Жулиен Клонен Монголын триатлоны холбоо, “Төмөр хүн” клубийн урилгаар манай оронд 7 хоногийн хугацаатай ажиллаж, айлчилж байна.
56 настай тэрээр Солонгос улсад ажиллахаар ирэхээс өмнө Бельгийн шигшээ багт 15 жил, Шинэ Зеландын шигшээ багт 3 жил ахлах дасгалжуулагчаар ажилласан, шавь нараа 5 олимпийн наадам, 20 гаруй ДАШТ-д удирдан оролцуулсан, дэлхийн өндөр зэрэглэлийн мэргэжилтнүүдийн нэг юм.
Ж.Клонен нь мөн Олон улсын триатлоны холбооны (ITU) Дасгалжуулагчдын хорооны гишүүнээр олон удаа сонгогдон ажиллаж байна. Жулиен Клонен Монголд байх хугацаандаа триатлоны залуу тамирчдын бэлтгэлийг удирдаж, өөрийн олон жилийн хур туршлагаасаа хуваалцаж байгаа юм. Түүнийг БСШУСЯ-ны спортын бодлогын газран дарга Э.Мөнхбилэг, МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Ч.Амарсанаа нар хүлээн авч уулзав.
Ц.Оргил
Уншиж байна |