Буудлага спортын 2019 оны насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн Техник спортын төв клуб болон "Аварга" клубд үргэлжлэн явагдаж байна.
Тэмцээнд олимпийн мөнгө, дэлхийн хүрэл медальт О.Гүндэгмаа, Азийн наадмын аварга Г.Нандинзаяа, Ч.Нарантуяа, Зүүн Азийн наадмын аварга Ц.Мөнхзул нарын шилдгүүд бүгд оролцож байна. “Токио-2020” олимпийн эрхээ аваад байгаа ОУХМ Э.Даваахүү тэмцээний хийн гар бууны дасгалд 587 оноогоор Монгол Улсын рекорд амжилтыг шинэчилж, эмэгтэйчүүдийн гурван байдлаас буудах дасгалд ОУХМ О.Янжинлхам 458,9 оноогоор финалын рекорд тогтоолоо.
Улсын аварга шалгаруулах тэмцээний шагнал гардуулах ёслол, хаалтын ажиллагаа зургаадугаар сарын 26-ны 17:30 цагт Техник спортын төв клубт болох юм.
М.Бүүвэй
Уншиж байна |