Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа
Ц.Мөнхбаяр: Инфляц зорилтот түвшинд тогтворжино гэсэн хүлээлт бий
2019-06-27

Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны гишүүн Ц.Мөнхбаяртай ярилцлаа. Тэрбээр бодлогын хүүгээ 11 хувьд хэвээр хадгалсан нь макро эдийн засгийн тогтвортой байдал, инфляцын тогтворжилтонд эерэгээр нөлөөлнө гэж үзээд энэ шийдвэрийг гаргасан гэв. 

 

 

-Монголбанк бодлогын хүүгээ 11 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргасан. Бодлогын хүүгээ өөрчлөхгүй байх шалтгаан нь юу байв? 

 

-Энэ удаагийн шийдвэрийг гурван үндсэн шалгааны улмаас гаргасан гэж хэлж болно. Тодруулбал, инфляцын төлөв байдал, гадаад орчны өөрчлөлт болон макро эдийн засгийн дунд хугацааны сорилт дээр ямар өөрчлөлт гарав гэдгийг харгалзаж үзээд бодлогын хүүгээ 11 хувьд хэвээр үлдээлээ. Инфляцад нөлөөлж байгаа эрэлтийн гаралтай хүчин зүйлийг харвал хэрэглээний өсөлт төсөөлж байснаас илүү хурдтай буурсан. Харин уул уурхайн бус өсөлт бидний төсөөлж байснаас доогуур гарлаа. Махны үнийн өсөлтөөс бусад, тухайлбал шатахууны үнэ бидний төсөөлж байснаас бага гарсан тул инфляцын төлөв талаасаа бодлогын хүү нэмэгдүүлэх шаардлага бага байна гэж харагдаж байгаа юм. Гадаад талаас харах юм бол өнгөрсөн хугацаанд хоёр гүрний худалдааны зөрчил сүүлийн саруудад эрчимжсэн. Энэ нь түүхий эдийн үнийн бууралтыг ойрын хугацаанд авчирч болзошгүй. Манай экспорт тал дээр сөргөөр нөлөөлж болзошгүй гэсэн дүр зураг харагдаж байна. Өнөөдрийн байдлаар бодлогын хүүгээ хэвээр хадгалсан нь макро эдийн засгийн тогтвортой байдал, инфляцын тогтворжилтондэергээр нөлөөлнө гэж үзээд энэ шийдвэрийг санал нэгтэй гаргасан. 

 

-Азийн хөгжлийн банк энэ онд Монгол Улсын инфляц 8.5 хувьд хүрнэ гэж таамагласан. Өсөлтийн гол шалтгаан төсвийн зардал, махны үнийн өсөлт зэргийг нэрлэж байна. Ямар нэгэн эрсдэл харагдаж байна уу? 

 

-Эрэлтийн талаас харвал төсвийн хөрөнгө оруулалт энэ жил нэлээд өндөр байна. Эхний таван сарын байдлаар төсвийн хөрөнгө оруулалтын гүйцэтгэл 50.5 хувьтай байна. Гэтэл орлого нь 100 хувь давсан. Хөрөнгө оруулалтын гүйцэтгэл 50 гаруй хувьтай байна гэдэг эдийн засагт гарч байгаа мөнгө бидний хүлээлтээс бага байна гэсэн үг. Тийм учраас эрэлт тал дээр төсөөлж байсан дарамт харьцангуй сул байна. Эрэлт болон нийлүүлэлт талаасаа харахад инфляц зорилтот түвшинд тогтворжино гэсэн хүлээлт бий. 

 

-Уул уурхайн салбарын өсөлт эхний улирлын байдлаар сайн байсан. Гэхдээ энэ байдал хоёрдугаар хагаст хэвээр үргэлжилж чадах эсэхэд салбарынхан эргэлзэж байна. Энэ тал дээр та ямар байр суурьтай байна вэ? 

 

-Манай эдийн засагчдын хийсэн судалгаагаар экспортын өсөлт энэ оны түвшинд бидний төсөөлж байснаас бага зэрэг доогуур хэдий ч боломжийн үзүүлэлттэй гарсан. Нүүрс л гэхэд төсөөлж байсан түвшинд байна. Монголбанкны судалгаагаар экспортын төсөөллийг гурван сард авч үзсэнээсээ үнэ болон тоо хэмжээний хувьд доошлуулсан. Гэхдээ төлбөрийн тэнцлийн төсөөлөл энэ оны хувьд боломжийн түвшинд байна гэж харж байгаа. 

 

-Төлбөрийн тэнцэл талаасаа ямар хүлээлттэй байна вэ? 

 

-Дотоодын эрэлт төсвийн тэлэлтээр дамжаад, хувийн хэвшлийн зээл сэргэж байгаатай холбоотой нэмэгдэж, импортын хэмжээ өсөж байна. Гэхдээ экспортын тоо хэмжээ болон үнийн төсөөлөл нь өмнөх үетэй харьцуулахад харьцангуй өндөр байгаа учраас худалдааны дансны алдагдал боломжийн байгаа юм. Өмнөх төсөөллөөс илүү алдагдал нэмэгдэж байгаа хэсэг нь үйлчилгээний салбар. Гадаад зээлийн өрийн болон тээврийн үйлчилгээтэй холбоотой үйлчилгээний дансны алдагдал төсөөллөөс харьцангуй нэмэгдсэн тал бий. Оюутолгойн хөрөнгө оруулалт энэ хэвээрээ үргэлжилж, тогтвортой байдлаа хадгалж чадах юм бол төлбөрийнтэнцлийн ерөнхий төлөв төсөөлж байгаа түвшинд байна гэсэн үг. 

 

-Олон улсын зээлжих зэрэглэлийг тогтоодог “Woody’s” агентлаг 2020 онд УИХ-ын сонгуулийн нөлөөгөөр төсвийн алдагдал нэмэгдэх хандлагатай байна гэж дүгнэсэн. Энэ нь эргээд ОУВСгийн хөтөлбөрт эрсдэлтэй гэсэн таамгыг дэвшүүлсэн. Монголбанкны хувьд хэр том эрсдэл гэж тооцдог вэ? 

 

-Энэ удаагийн шийдвэрт макро эдийн засгийн төлөв байдлыг харгалзаж үзсэн. Үүнд хоёр зүйл нөлөөлж байна. Нэгдүгээрт ирэх онд сонгууль болно. “Сонгуулийн жилийн төсөв” гэсэн нэр томъёо хүртэл бий болсон. Улс төрийн агуулгаараа ч биелүүлээгүй амлалтуудаа гүйцээх зорилгоор хөрөнгө оруулалт зардлаа нэмэх явдал байдаг. Хоёрт, 2020-2024 онд гадаад өр төлбөр 14.4 тэрбум байгаа. Ирэх таван жилийн хугацааг харж одоогийн шийдвэрийг гаргаад байна. -Гадаад зах зээлд худалдааны дайн олон улсад нэлээд тодорхойгүй байдал бий болгож байна. Манай улсын хувьд шууд үзүүлэх нөлөөлөл нь юу вэ? -Нийт экспортын 90-95 хувь нь уул уурхайн салбар. Тэр дундаа БНХАУ руу экспортолдог агуулгаараа шууд нөлөөтэй. Гэхдээ одоогийн байдлаар тодорхой биш байна. Ер нь БНХАУ эдийн засгийн өсөлтийн төсөөллөө бууруулж тооцож байгаа нь манай улсын экспортод сөргөөр нөлөөлж болзошгүй байна. Тоо хэмжээ болон үнийн суваг, аль алинаар нь орж ирэх боломжтой. 

 

-ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд баримталж буй бодлого өнөөдрийн байдлаар Монголбанкны мөнгөний бодлогын шийдвэрт ч юм уу, цаашдын төлөвт хэрхэн тусгагдаж байна вэ? 

 

-ОУВС-гийн хөтөлбөр нэг л зорилготой. Эдийн засгийн өсөлтийг дунд хугацаанд тогтвортой хадгалахад чиглэсэн. Энэ бодлогын арга хэмжээг макро болон бүтцийн өөрчлөлтийн хүрээнд өсөлтөө дунд хугацаанд тогтооход анхаарч байна. Ингэснээр эдийн засаг эрсдэл даах боломжтой болно. 

 

Б.Итгэл

Shuud.mn
Сонин хачин