Швейцарийн Лозанн хотноо хуралдаж буй ОУОХ-ны 134 дүгээр чуулганы эхний өдөр 2026 оны өвлийн олимпийн хотыг зарлав.
Уг сунгаанд Италийн Милан-Кортина, Шведийн Стокхолм-Оре хотууд тунаран үлдээд байсан юм. Үүнээс өмнөх “доогуур даваанд” Швейцарийн Сион, Японы Саппоро, Австрийн Грац, Канадын Калгари хотууд тахимаа өгчээ. ОУОХ-ны 82 гишүүн санал хураалтад оролцсоноос 47 нь Италийн хотуудад дэмжлэг үзүүлж 2026 оны цагаан олимпийн хотыг тодруулав.
Ингэснээр тэшүүр болон хоккейн тэмцээнүүд Миланд, уулын цанын ихэнх тэмцээнийг Кортина сувиллын хотхонд явуулах нь. Бусад цасны төрлийн тэмцээнийг Бормио, Ливиньо хотууд амлаж аваад байгаа юм. Кортина хот 1956 оны цагаан олимпийг хүлээн авсан түүхтэй бол Италийн өөр нэг хот Туринд 2006 оны өвлийн олимп болж байсан билээ.
Эдгээрийн түүхэн тэмдэглэлт ойн дээр ийнхүү Милан-Кортина хэмээх сонголтыг Итали улсад бэлэглэж байна. Швед улс өвлийн олимпийн наадмыг зохион байгуулсан түүх үгүй бөгөөд улсын нийслэл Стокхолм нь томоохон цанын баазтай Орегийн хамтаар, Латвийн Сигулда хотоор хүч нэмэн өрсөлдөөд 34 санал авчээ.
М.Бүүвэй
Уншиж байна |