Дэлхийн банк Монгол Улсын төсвийн орлого, зардлын талаарх ээлжит судалгаагаа өнөөдөр (2019.06.24) танилцууллаа. Дэлхийн банк шинэ тайландаа ядуурлыг бууруулахад чухал хувь нэмэр оруулдаг гол салбарууд болох эрүүл мэнд, боловсролын салбарт тусгайлан анхаарахыг дурджээ.
“Өр өндөрт түвшинд хүрсэн, татварын түвшин бага, татварын хөнгөлөлт, чөлөөлөлт олон байгаа нь Монголын эдийн засгийг гадаад эрэлт, түүхий эдийн үнэ, валютын ханшийн өөрчлөлт, хүүгийн огцом өсөлт зэргээс хараат хэвээр байлгаж байна. Тиймээс эдийн засгийн өсөлтийн үед хуримтлалаа нэмэгдүүлэх замаар төсвийн нөөц боломжийг хангалттай бий болгох нь зүйтэй” хэмээн Дэлхийн Банкны Монгол дахь Суурин төлөөлөгч Андрей Михнев онцлон тэмдэглэв.
Төсвийн орлого тогтворгүй байгаа өнөөгийн орчинд төсвийн орлогыг уул, уурхайн салбараас хамаарах хамаарлыг бууруулах, орлогын шаталсан системийг аажмаар нэвтрүүлэхийг мөн тайланд зөвлөжээ. Тухайлбал, татварын хувь хэмжээ бусад орнуудтай харьцуулахад доогуур байгааг эргэн харах, татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийн тоо, хэмжээг анхаарах замаар татварын бааз суурийг өргөтгөх зэргийг дурдсан байна. Мөн НӨАТ болон онцгой албан татвар нь хүн амын ядуу бүлэгт илүү дарамт үзүүлэх хандлагатай байгааг онцолжээ.
Б.Болд
Уншиж байна |