Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа
Т.Тансыккужинагийн зургаа дахь түрүү
2019-06-24

 

Энэ сарын 11-23-ны өдрүүдэд ОХУ-ын Якутск хотноо зуун буудалт даамын эмэгтэйчүүдийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах 44 дэх удаагийн тэмцээн болж өндөрлөлөө. Тэмцээнд дөрвөн тивийн есөн орны шилдэг 16 тамирчин ухаанаа уралдуулсан. Манай улсаас Дорноговь аймгийн харьяат, “Алтан хүү” клубийн тамирчин, Дэлхийн даамын холбооны мастер Энхболын Хүслэн өрсөлдсөн бөгөөд 13 настай тэрбээр тус тэмцээний хамгийн залуу оролцогч байлаа. Түүний хувьд өнгөрсөн жилийн Азийн АШТ-д амжилттай тоглож, дэлхийн томчуудтай “гар зөрүүлэх” эрхийг авсан юм. Тойргийн журмаар нийт 15 өрөг тоглож, дүнгээ гаргахад Э.Хүслэн 2 хожиж, 6 тэнцэн, 7 хожигдон, нийт 10 оноо авсан амжилтаар XIV байр эзэллээ.

 


Харин тэмцээний ялагчаар ОХУ-ын их мастер Тамара Тансыккужина тодорсон. Башкиртостаны даамчин сүүлийн хоёр өрөгтөө Э.Хүслэн (Монгол), В.Мотричко (Украин)нарыг дараалан хожсоноор дэлхийн аварга цолыг зургаа дахиа хүртсэн нь энэ. Тэрбээр өмнө нь 2001, 2002, 2004, 2007, 2011 онд мөн аваргалж байжээ. Хоёр жилийн өмнө Эстонид зохиогдсон дэлхийн аваргад гуравдугаар байр эзэлж байсан Айгуль Идросова (ОХУ) амжилтаа нэг шат ахиулж, мөнгөн медаль хүртсэн бол Беларусийн Дарья Федорович хүрэл медалийн эзэн боллоо хүртлээ.

 


Тэмцээний дэлгэрэнгүй дүн болон өргүүдийг эндээс сайтаас үзнэ үү.

 

М.Бүүвэй

Shuud.mn
Сонин хачин