Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа
Дэлхийн дэд аварга П.Өнөрбат 74 кг-д барилдана
2019-06-19

Чөлөөт бөхийн Улсын аварга шалгаруулах тэмцээн зургаадугаар сарын 21-23-нд Улаанбаатар хотноо болох гэж байна. Тус сорилгод жин жиндээ түрүүлсэн бөхчүүд “Нурсултан-2019” Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ шууд хүртэх билээ.

 

 

УАШТ-д Монголын бүхий л шилдэг бөхчүүд өрсөлдөхөөр энэ цаг мөчид бэлтгэл сургуулилтаа чамбайруулан байгаа бөгөөд ялангуяа олимпийн жингүүдэд ширүүн тулаан өрнөх шинжтэй. Тухайлбал: 2011-2016 онд 74 кг-д, 2017 оноос 86 кг-д хүч үзэж явсан ДАШТ-ий мөнгөн медальт, Монгол Улсын гавьяат тамирчин П.Өнөрбат 2018 оны зунаас 79 кг-д барилдаж эхэлсэн. Гэвч тэрээр 2019 оны УАШТ-д жин буурч төрөлх 74 кг-даа хүч үзэхээр болсон талаар бөхийн хүрээнийхэн ярилцаж байна.

 

Түүнчлэн карьерийнхаа туршид 61 кг-д барилдаж буй, 2018 оны ДАШТ-ий хүрэл медальт Т.Түвшинтулга ч олимпийн наадамд оролцох зорилгоор 57 кг руу буугаад байгаа. Тэрээр шинэ жиндээ Дэлхийн цомд зодоглож, “Монголиа Опен”, “Байкал Опен” олон улсын тэмцээнүүдээс мөнгө, хүрэл медаль хүртээд байна.

 

Эмэгтэй бөхчүүдийн хувьд ч иймэрхүү мэдээ цөөнгүй. Чухам хэн нь ямар жинд хүч үзэх, хэний бэлтгэл сайн байгааг та бүхэн ойрын өдрүүдэд харах боломжтой билээ. УАШТ Сонгинохайрхан дүүргийн Биеийн тамир спортын хорооны зааланд явагдах юм.

 

Эрэгтэй чөлөөт бөхийн 57 кг, 65 кг, 74 кг, 86 кг, 97 кг, 125 кг, эмэгтэй чөлөөт бөхийн 50 кг, 53 кг, 57 кг, 62 кг, 68 кг, 76 кг нь олимпийн жин юм. Харин эрэгтэй 61 кг, 70 кг, 79 кг, 92 кг, эмэгтэй 55 кг, 59 кг, 65 кг, 72 кг нь олимпийн бус жин болно.

 

Ц.Ганбат

Shuud.mn
Сонин хачин
Сараа:
Төрөлх 74 кг ?
2019-06-19