“Газрын тосны бүтээгдэхүүний хангамж, үнийг тогтворжуулах асуудлыг зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий төр хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудын хамтарсан зөвлөл”өөс энэ сарын 04-ний өдөр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газруудад Шатахууны худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн жижиглэн борлуулалтын үнийн өөрчлөлтөд байнгын хяналт тавьж, шатахууны жижиглэнгийн үнийг үндэслэлгүйгээр нэмсэн аж ахуйн нэгжүүдийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох арга хэмжээ авч ажиллахыг үүрэг болгосон байна.
Энэ үүргийн дагуу тухайн байгууллагуудаас шатахууны үнийг бууруулах чиглэлийг импортлогчдод өгсөн байна. Одоогоор импортлогчид хариу ирүүлээгүй байгаа аж. Шаардлагын хариуг авах сүүлийн өдөр нь өнөөдөр юм.
Б.Болд
Уншиж байна |