Монголын волейболын холбооны Удирдах зөвлөлийн хурал саяхан болж, тус холбооны өдөр тутмын үйл ажиллагааг удирдах ерөнхий нарийн бичгийн даргаар Г.Баярсайханыг томилжээ.
Тэрээр волейболын спортоор чамгүй хэдэн жил хичээллэсэн, олон улсын хэмжээний мастер цолтой бөгөөд тэрээр "Уурхайчин" спорт клубийг анх үүсгэн байгуулалцсанаас хойш 20 гаруй жил дасгалжуулагчаар ажиллажээ. Түүний шавь нараас нь ОУХМ 12, спортын мастер 120, дэд мастер 160 орчим төрөн гарсан байна.
Волейболчин Г.Баярсайхан нь жүжигчин Р.Анхнямын хань нөхөр нь юм.
Ц.Ганбат
Уншиж байна |