Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа
Moody’s: Монгол Улс гадаад, дотоод сорилтуудтай тулгарч байна
2019-06-14

 

2019 оны 6 дугаар сарын 10-ны өдөр олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч Мүүдиз (Moody’s) агентлаг “Монгол Улс сүүлийн хугацаанд гаргасан ололт амжилтуудыг нь алдагдуулах эрсдэл бүхий гадаад болон дотоод сорилтуудтай тулгарч байна” гарчигтай хэвлэлийн мэдэгдэл гаргав. Уг хэвлэлийн мэдэгдэлд Мүүдиз агентлаг дараах зүйлүүдийг тэмдэглэжээ.

 

  • Мүүдиз агентлаг Монгол Улсын эдийн засгийн өсөлт, төсвийн төлөв байдал, гадаад эрсдэл болон улс төрийн нөхцөл байдлын талаарх түгээмэл тавигддаг асуулт хариултуудыг саяхан олон нийтэд мэдээлсэн байна.

  • Монгол Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээнд нөлөөлөх эдийн засгийн өсөлт болон төсвийн бат бэх байдал (төсвийн алдагдал, Засгийн газрын өр буурах) сүүлийн жилүүдэд сайжирсан. Гэвч Монгол Улсад гараад буй зарим ахиц дэвшил нь тус улсын эдийн засагт тулгарч буй гадаад болон дотоод сорилтуудын улмаас 2019-2020 онд алдагдаж болзошгүй байна.

  • Монгол Улсын эдийн засаг нь БНХАУ (A1, тогтвортой)-руу гаргах түүхий эд (голчлон зэс, нүүрс)-ийн экспортоос өндөр хамааралтай байдаг. БНХАУ нүүрсний хэрэглээгээ бууруулж байгаагаас шалтгаалан Монгол Улсын бодит ДНБ-ий өсөлт 2019 болон 2020 онд саарах төлөвтэй байна. Уул уурхайн томоохон төслүүд дэх хөрөнгө оруулалтын тодорхойгүй байдал болон олон улсын зах зээл дээрх түүхий эдийн үнэ буурах дарамтууд нь Монгол Улсад нэмэлт сорилтуудыг бий болгож байна.

  • 2020 онд болох УИХ-ын сонгуулийн нөлөөгөөр Монгол Улсын төсвийн алдагдал 2019 болон 2020 онд нэмэгдэх хандлагатай байна. Төсвийн реформ (шинэчлэл) нь ОУВС-гийн хөтөлбөрийн чухал бүрэлдэхүүн хэсэг юм. Төсвийн реформын хүрээнд авч хэрэгжүүлээд буй арга хэмжээнүүд хэр үр дүнтэй болох нь бодит эдийн засгийн идэвхжил саарах хүлээлттэй байгаа 2019 болон 2020 онд харагдахаар байна.  

  •  Экспортын орлого саарч, аж үйлдвэрлэлийн орцын импортын өсөлтөөс шалтгаалан нийт импорт үргэлжлэн өсч улмаар урсгал дансны алдагдал нэмэгдэхээр байна. Үүний зэрэгцээгээр уул уурхайн салбарын гадаад шууд хөрөнгө оруулалт болон хөнгөлөлттэй санхүүжилт (concessional funding)-ийн эх үүсвэрүүд Монгол Улсын гадаад валютын албан нөөцөд дэмжлэг болохоор байна.

  •  Улс төрийн орчин тогтворгүй байгаатай холбоотойгоор хоёр гол хүчин зүйл Монгол Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээнд нөлөөлөхөөр байна. Тодруулбал одоогийн эрх баригчдын ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд бодлогоо хэрэгжүүлэх цаашдын хандлага, мөн  уул уурхайн томоохон төслүүдэд хийгдэх гадаадын хөрөнгө оруулалтад хандах хандлага нь голлон нөлөөлөхөөр байна.

 

Эх сурвалж: Монголбанк

Shuud.mn
Сонин хачин