Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа
Домогт арслангийн нэрэмжит барилдаан болно
2019-06-13

 

1940 оны Улсын наадмын түрүү бөх, Монгол Улсын арслан Ш.Ванчинхүүгийн мэндэлсний 110 жилийн ойд зориулсан улс аймгийн цолтой бөхчүүдийн барилдаан 6-р сарын 23-нд Монгол бөхийн өргөөнд болох гэж байна.

 

Ховд аймгийн Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөл, Ховд аймгийн Засаг даргын тамгын газар, МҮБХ хамтран зохион байгуулах тус барилдааны түрүү бөх 5 сая төгрөгийн бай шагнал гардан авах аж.

 

Ховд аймгийн Буянт сумын уугуул Ш.Ванчинхүү арслан нь нам төрийн удирдах алба хашиж явсан тул Улсын наадамд тавхан удаа зодоглохдоо дөрөвт нь шөвгөрсөн, уран хурц барилдаантай, даруу төлөв, шударга зантай явжээ.

 

Мөн залуу үеийнхэндээ зориулж “Монгол бөхийн барилдааны тухай”, “Монгол бөхийн зарим мэх” зэрэг ном туурвисан сурган хүмүүжүүлэгч бөгөөд ард түмнийхээ дунд жудаг ёсыг сахидгаараа алдаршсан нэгэн билээ. 1936 оны Улсын наадмын наймын даваанд Дорнодын “хумбан хар” хэмээх Т.Балсан арслантай барилдаад ойролцоохон газардахад Балсан арслан түүнд тахимаа өгөх гэтэл Ванчинхүү татгалзаж “би биш, та давсан шүү дээ” гээд тахимаа өгч байсан домог мэт түүх бий. Ийн давсан Балсан арслан тэр жилийн наадамд урамтай сайхан барилдаж түрүүлж байжээ.

 

Ц.ГАНБАТ

Shuud.mn
Сонин хачин
Дамчаа арслантай үзүүр булаалдсан жоохон юм уншаач
2019-06-13
Ховдынхон дахиад наадмын түрүүтэй болох нь дээ. Түүхээ хүндэлж, ахмад үеэ дээдэлж явсны буруу гэж үгүй
2019-06-13
Ло:
Булган аймагт дарга хийж байхдаа хот руу тэмцээнд явж байгаа Булганы бөхчүүдийг гаргаж өгөхөөр хээр очоод та нарын бэлтгэлийг шалгая гэж бүгдийг нь цувруулж хаячихаад за сайн барилдаад ирээрэй гэж гаргаж өгч байсан гэдэг.
2019-06-13
ло:
Маш уран барилдаантай бөх байсан гэж манай өвөө ярьдаг байсан юм.
2019-06-13