6-р сарын 19-23-нд БНСУ-ын эртний нийслэл Гёнжү хотноо болох триатлоны Азийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсаас 11 тамирчин оролцохоор бэлтгэл сургуулилтаа базаасаар байна.
Багийн бүрэлдэхүүнд дараах тамирчид багтжээ
Чулуунсүхийн Гансүх (Хангарьд) - эрэгтэй элит
Ганбаатарын Амарсанаа (Виста) - U19 хөвгүүд
Пүрэвпунцагийн Ханмөнх (Ironman) - U19 хөвгүүд
Бат-Оршихын Энхжин (Хангарьд) - U19 охид
Ойдовмөнхийн Эрдэнэзул (Хангарьд) - U15 охид
Гантулгын Галбадрах (Хангарьд) - U15 хөвгүүд
Алтайгийн Хэнтий (Ironman) - U15 хөвгүүд
Бямбаабаатарын Дөлгөөн (Ironman) - U15 хөвгүүд
Даваасүрэнгийн Есүхэй (Ironman) - U15 хөвгүүд
Гантулгын Наранцацралт (Ironman) - U15 хөвгүүд
Бат-Амгалангийн Эрхэс (Ironman) - U15 хөвгүүд
Манай тамирчдын эхний хэсэг Солонгос улсад хөл тавьж Жинчон дахь олимпийн бэлтгэлийн баазад хамтарсан бэлтгэл хийж байгаа бол бусад тамирчид энэ сарын 16-нд эх орноосоо мордох юм.
М.БҮҮВЭЙ
Уншиж байна |