Азийн бөхийн холбоо, Монголын чөлөөт бөхийн холбооноос “Stars of Asia” чөлөөт бөхийн тэмцээнийг 7-р сарын 14-нд Улаанбаатар хотноо анх удаа зохион явуулах гэж байна.
Тус уулзалт тэмцээнд Азийн шилдгүүдээс бүрдсэн шигшээ баг Монголын шигшээ багтай халз өрсөлдөх юм. Халз барилдааныг Сүхбаатарын талбайд явуулахаар МЧБХ төлөвлөжээ.
Багуудын бүрэлдэхүүн хараахан тодроогүй байгаа ч 2018 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль зүүсэн Бажран Пуниа (Энэтхэг), Дөн Живэй (БНХАУ) болон Иран, Казахстан, Узбекистаны бөхчүүд багтаж, наадмын дараахан Монголд зодоглох гэнэ.
Б.ЧИМЭГ
Уншиж байна |