Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа
“Хариуцлагатай харилцагч-Хариуцлагатай банк” аян эхэллээ
2019-06-12

 

Монголбанкнаас санаачлан “Хариуцлагатай харилцагч – Хариуцлагатай банк” аяныг 6 сарын хугацаатайгаар хэрэгжүүлж эхэллээ. Аяны хүрээнд харилцагчдад чиглэсэн дараах арга хэмжээнүүдийг шат дараатайгаар хэрэгжүүлнэ. Үүнд: 

 

  • Банкны санхүүгийн чадавхийг илэрхийлдэг үзүүлэлтүүдийг иргэдэд ойлгомжтой мэдээлж, тайлбарлах,

  • Санхүүгийн бүтээгдэхүүнүүдийг зохистой сонгоход дэмжлэг үзүүлэх, мэдээлэл сургалт зохион байгуулах,

  • Хадгаламжийн даатгалын тогтолцооны талаар бүрэн мэдээлэл өгөх,

  • Банкны үйл ажиллагааны талаарх цогц ойлголтыг олгох,

 

Санхүүгийн системийн тогтвортой байдлыг хангахад  санхүүгийн хэрэглэгчийн мэдлэгийг дээшлүүлэх, санхүүгийн салбарын шударга өрсөлдөөнийг бэхжүүлэх нь чухал үүрэгтэй. Үүний тулд “Хариуцлагатай харилцагч – Хариуцлагатай банк” аяныг хэрэгжүүлснээр иргэд, олон нийтэд банкны үйл ажиллагааны талаар цогц мэдээлэл олгох юм. Аяныг хэрэгжүүлэхэд Монголбанкнаас гадна Монголын Банкны Холбоо, Хадгаламжийн Даатгалын Корпораци хамтран ажиллана. 

 

2018 оны 1 дүгээр сард Төв банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орсны дагуу Монголбанкны үйл ажиллагааны чиглэлд “Банкны харилцагч, хадгаламж эзэмшигчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах” заалт шинээр орж ирсэн. Үүнтэй холбоотойгоор Монголбанкнаас Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг боловсруулаад байна.

 

Эх сурвалж: Монголбанк

Shuud.mn
Сонин хачин