Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа
Монгол Улсын нийт гадаад өр 29.5 тэрбум ам.доллар байна
2019-06-12

Энэ оны эхний таван сарын  Монгол улсын нийгэм, эдийн засгийн байдлыг Үндэсний статистикийн хорооны эдийн засгийн статистикийн газрын статистикч Д.Баасан_ Н.Өлзийханд нар танилцууллаа.

 

 

Бүртгэлтэй ажилгүй иргэд 23.5 мянга байна

 

Нийт бүртгэлтэй ажилгүй иргэд өмнөх оны үеэс 512 хүнээр буурчээ. Үүнээс 488 хөгжлийн бэрхшээлтэй иргэд байна. Харин 5 сарын эцсийн байдлаар 49.6% бүрэн дунд, 28.1% дипломын болон бакалаврын дээд, 6.6% техникийн болон мэргэжлийн, 4.7% тусгай мэргэжлийн дунд, 1.1% магистр, доктор зэрэгтэй иргэд эзэлж байна.

 

Нийгмийн даатгалын сангийн орлого 19.5 хувиар өслөө

 

Энэ оны 5 сард  нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын мэдээллээр сангийн орлого 1101.3 тэрбум төгрөг болжээ.  Нийгмийн даатгалын зарлага өмнөх оноос 114.7 тэрбум төгрөгөөр, эрүүл мэндийн даатгалын сангийн зарлага 8.8 тэрбумаар өссөн нь голлон нөлөөлжээ. Харин 18 хүртэлх насны 912 мянган хүүхдэд 91.1 тэрбум төгрөгийг хүүхдийн мөнгөн тэтгэмж болгон олгожээ.

 

Улаанбаатар хотод ХДХВ/ДОХ-ийн 2 тохиолдол илэрчээ

 

Улсын хэмжээнд 31.7 мянган эх амаржиж, 32.0 мянган эх амаржижээ. Харин улсын хэмжээнд нялхсын эндэгдэл 443 болжээ. Нийт төрсөн хүүхдийн 3492 нь эрэгтэй, 3250 нь эмэгтэй , 196 нь ихэр хүүхэд мэндэлжээ. Амаржсан эхчүүдийн 53.7% гэрэлсэн, 44.9% гэрлээгүй эхчүүд эзэлжээ.

 

Экспорт 13.1 хувиар өслөө

 

Дэлхийн 135 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 5.6 тэрбум америк доллар, импорт 2.3 тэрбум америк долларт хүрлээ.  Экспорт 378.2 сая америк доллараар өсөхөд чулуун нүүрсний экспорт 168.0 , дизелийн түлш 46.1 сая америк доллараар өсчээ.

 

Улсын нийт гадаад өр 29.5 тэрбум ам.доллар байна

 

Нийт гадаад өрийг салбараар авч үзэхэд компани хоорондын зээллэг 9.4 тэрбум ам.доллар, Төв банкнаас бусад хадгаламжийн байгууллагынх 2.4 тэрбум ам.доллар байна.Засгийн газрын нийт өр 22.4 их наяд төгрөг болж, өмнөх оноос 4.1% өсжээ.

 

Хэрэглээний бараа үйлчилгээний үнэ өмнөх сараас 1.4 хувиар өслөө

 

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх үеэс 7.9% өсөхөд  согтууруулах ундаа, тамхины үнэ 4.0%, эм тариа, эмнэлэгийн үйлчилгээний бүлгийн үнэ 9.5% өссөн нь голлон нөлөөлжээ.

 

 

Б.Энхжаргал

Shuud.mn
Сонин хачин
Чадварлаг офшорчин Сү Батболдын хөрөнгийг хураан авч өрөө бага боловч төл.....................
2019-06-12
Офшорчдын хөрөнгийг хураан өрөө төлөөчээ............
2019-06-12