Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа
Монгол Улсын бодлогын болон институцийн үнэлгээ сайжирчээ
2019-06-10

Дэлхийн банк группын Хөгжлийн бодлогын холбоо (IDA)-ноос бодлогын болон институцийн үнэлгээг жил бүр хийдэг. Тус үнэлгээгээр Хөгжлийн бодлогын холбооны гишүүн орнуудын ядуурлыг бууруулах, тогтвортой өсөлтийг дэмжихэд чиглэсэн бодлого, институцийн тогтолцоонд үнэлгээ өгч, хөгжлийн тусламжийг үр дүнтэй ашиглаж чадах эсэх талаарх мэдээллийг өгдөг байна.

 

2018 оны бодлогын болон институцийн үнэлгээний үр дүнгээр Монгол Улс 3.4 гэсэн үнэлгээ авч, үнэлгээ хийгдсэн улсуудын дундаж (3.2)-аас өндөр, өмнөх 2 жилээс үргэлжлэн сайжирсан дүн гарлаа. Манай улсын хувд тус үнэлгээ 2017 онд 3.3, 2016 онд 3.2 байв.  

 

Манай Улсын хувьд үнэлгээ ийнхүү сайжирч, өндөр гарахад жендэрийн тэгш байдал, хүний нөөцийн чадавхижуулалт зэрэг нийгмийн хүртээмжтэй байдалд чиглэсэн бодлогоос гадна мөнгөний болон ханшийн бодлогын хэрэгжилт, төсвийн болон санхүүгийн удирдлагын чанар чухал түлхэц үзүүлснийг тайланд онцолжээ.

 

Үнэлгээний дэлгэрэнгүй задаргааг дараах хүснэгтээс харна уу.

 

 

Эх сурвалж: Монголбанк

Shuud.mn
Сонин хачин