Хүн төрөлхтөн эрт цагаас эхлэн хүнс тэжээлийн төлөө эрэл хайгуул хийж, амьд үлдэхийн тулд ан амьтан авлаж, хүнсний хэрэгцээгээ хангаж байлаа. Он жил улиран өнгөрч, 21 дүгээр зуун болсон ч хоол хүнсний эрэл үргэлжилсээр л байна. Орчин цагийн амьдралын хэв маягтай холбоотойгоор хүнсний бүтээгдэхүүний орц, найрлага, төрөл, хэмжээг хүй нэгдлийн үе байтугай 100, 50 жилийн өмнөхтэй харьцуулахын аргагүй өөр болжээ. Шимт хүнс тэжээлийг бий болгох дэлхийн хэмжээний томоохон эрлийг “Herbalife Nutrition” компани 1980-аад оноос эхлүүлж, өдгөө сая сая хүний эрүүл мэндийг дэмжих хүнс тэжээлийн тэнцвэржүүлсэн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байна. Хүмүүст зөвхөн шим тэжээлтэй бүтээгдэхүүн санал болгоод зогсохгүй амьдралын зөв хэв маяг, эрүүл хооллолтын тухай мэдээллийг түгээхээр дэлхий даяар клубууд ажиллуулж байгаа юм.
“Herbalife Nutrition” компанийн бүтээгдэхүүнийг боловсруулах үйл явцыг хүнс, шим тэжээл, эрүүл мэндийн салбарын эрдэмтэд, мэргэжилтнүүдээс бүрдсэн шинжлэх ухааны баг удирдан чиглүүлдэг. Тэдний нэг нь Нобелийн шагналт Луи Игнарро юм. Эрдэмтэд бүтээгдэхүүн боловсруулах, шинжилгээ хийх үйл явцад оролцдог бөгөөд “Herbalife”-д бүхэл бүтэн Хүнс тэжээлийн шинжлэх ухааны зөвлөл (NAB) ажиллаж байна. Тус зөвлөл нь дэлхийн 20 гаруй орны хүнс, шим тэжээл, шинжлэх ухаан, эрүүл мэндийн салбарын төлөөлөл болсон эрдэмтдээс бүрддэг.
Хүнс тэжээлийн шинжлэх ухааны зөвлөл нь “Herbalife Nutrition” компанийн Бие Даасан Гишүүдэд зориулан дэлхийгээр тойрч, эрүүл, идэвхтэй амьдралын хэв маяг, зохистой хооллолт, шим тэжээл болоод “Herbalife”-ийн бүтээгдэхүүнүүдийн зориулалт, хэрэглээний талаар сургалт орж, мэдээлэл түгээдэг юм. Жишээлбэл, манай улсад өнгөрсөн намраас хойш жил хүрэхгүй хугацаанд гурван томоохон мэргэжилтэн, хүний их эмч ирсэн. “Herbalife Nutrition” компанийн Хүнс тэжээлийн зөвлөлийн гишүүн, хүний их эмч (Ph.D) Жулиан Альварез Гарсия, Шим тэжээлийн мэргэжилтэн, эмч Анастасия Кургиниан болон Шим Тэжээлийн Зөвлөлийн гишүүн, Хүний их эмч, Анагаах ухааны доктор Александр Мартынчук нар ирсэн.
Өнгөрсөн оны есдүгээр сард ирсэн Жулиан Альварез Гарсия “Herbalife Nutrition компани маань олон нийтийн эрүүл мэндийг сайжруулах тал дээр төвлөрч ажилладаг. Энэ удаа би Монголын хөлбөмбөгийн багуудтай уулзаж, тамирчин болон мэргэжил нэгт хүмүүстэй туршлагаасаа хуваалцаж, мэдээлэл өгөх зорилготой ирсэн. Ялангуяа би спортын анагаах ухаан, спортын шим тэжээлийн чиглэлээр мэргэшиж, туршлага хуримтлуулсан учраас энэ чиглэлээр дэмжлэг үзүүлэх сонирхолтой байдаг” гэсэн бол эмч, мэргэжилтнүүдэд болон бие даасан гишүүддээ өнгөрсөн арваннэгдүгээр сард сургалт хийсэн Анастасия Кургиниан бүтээгдэхүүнийхээ тухай “Би компанийнхаа бүтээгдэхүүнийг маш сайн гэдэгт итгэлтэй байдаг.
Учир нь бүтээгдэхүүн боловсруулалтад дэлхийд алдартай эрдэмтэд оролцож, судалгаан дээр үндэслэж гаргадаг. Шинжлэх ухааны зөвлөл гэж бий. Энэ баг нь газарт үр тариалж эхлэхээс эцсийн бүтээгдэхүүн болж гартал нь нарийн чамбай хянаж шалгадаг. Сүүлийн үеийн судалгаа шинжилгээндээ тулгуурлаж байнга сайжруулдаг юм. Тиймээс л би бүтээгдэхүүнүүдэд итгэл төгс байдаг. Мөн “Herbalife”-ын бүтээгдэхүүнийг судалгааны газрууд авч шинжлээд эерэг үнэлэлт өгсөн байдаг юм” гэлээ.
Herbalife компанийн хүнс, шим тэжээл, фитнесс, гоо сайхны чиглэлийн зөвлөх мэргэжилтнүүд “DiscoverGoodNutrition.com” вэбсайтад зөвлөгөө нийтэлж, хамгийн сүүлийн үеийн мэдээллээсээ хуваалцдаг байна. Ингэснээр зөв хооллолт, шим судлалын чиглэлийн боловсролын онлайн нөөцөө бүрдүүлж чаджээ.
Хооллолтын дадал зуршил орон оронд харилцан адилгүй шүү дээ. Эдгээр орон нутгийн зах зээлд уургаар баялаг хоол орлуулах бүтээгдэхүүн гаргаж, хүмүүсийн жинг зохицуулах боломжтойг шинжлэх ухаанаар батлан харуулахын тулд “Herbalife Nutrition” компани томоохон их сургуулиудад клиникийн судалгаа явуулахыг дэмждэг. Ийм газруудын тоонд Хятад, Энэтхэг, Мексик болон “Herbalife Nutrition” компанийн бүтээгдэхүүнүүдийг худалдан борлуулдаг дэлхийн бусад улс орнууд багтдаг аж.
Бүтээгдэхүүн боловсруулах, баталгаажуулах, клиник туршилт хийх, шинжлэх ухаанд үндэслэсэн тогтсон үйл ажиллагаатай бөгөөд үүнийг нь туршлагатай эрдэмтэд гардан гүйцэтгэж, Бие Даасан Гишүүд болон харилцагч, үйлчлүүлэгчдийн шим тэжээлийн хэрэгцээ шаардлагад нийцсэн шинэ бүтээгдэхүүнийг боловсруулдаг. Энэ тухай Шим Тэжээлийн Зөвлөлийн гишүүн, Хүний их эмч, Анагаах ухааны доктор Александр Мартынчук “Herbalife Nutrition бүтээгдэхүүнүүдийн үндсэн суурь нь шинжлэх ухаан юм. Хүмүүст хоол хүнсний ямар хэрэгцээ нь давамгайлж байгааг мэргэжилтнүүд судалж, шинжилдэг. Энэ судалгаандаа үндэслээд бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг юм. Зарим хүнд ашигтай өөх тос хэрэгтэй байхад нөгөө хэсэгт нь эслэг, амин дэмүүд шаардлагатай гэх мэтээр өөр өөр байдаг. Жингээ хасах зорилготой хүмүүсийг албадлагаар өлсгөж болохгүй шүү дээ. Тэгэхээр тухайн хүнд илчлэг багатай ч энгийн хоол иддэгтэй нь адил цатгалан байлгах хэрэгцээ тулгарна. Энгийн хэрэглэдэг хоол хүнсийг нь Herbalife-ийн бүтээгдэхүүнээр орлуулах боломжтой юм. Гол нь бүтээгдэхүүнийг хэрэглэхэд хялбар, цаг зав бага үрдэг байх ёстой” хэмээн тайлбарласан удаатай.
Эрүүл амьдралыг, зөв хооллолтын соёл, мэдээллийг олон оронд түгээн дэлгэрүүлж байгаа нь Хербалайфынхны үнэт зүйл нь болжээ. Тийм ч болохоор “Herbalife Nutrition” компанийн дэлхийн хэмжээнд фитнессийн боловсрол хариуцсан ахлах захирал Саманта Клэитон “Манай компани эрүүл, идэвхтэй амьдралд уриалдаг. Хүмүүсээр дасгал хөдөлгөөн хийлгэх нь миний хамгийн дуртай зүйл” гэж хэлсэн байдаг. Эрүүл, чанартайгаар урт насалж, сэтгэл өөдрөг амьдрахын гол түлхүүр болсон “Хоол, хөдөлгөөн”-ийг шүтэж яваа мянга мянган хүмүүсийн хоол хүнсний эрлийн эцсийн цэг нь “Herbalife Nutrition”-ийн бүтээгдэхүүн болжээ. Хамгийн чухал нь шинжлэх ухаанаар баталж, үйлдвэрлэх явцыг эрдэмтэн, мэргэжилтнүүд хянаж, анхаарч байгаа нь олон хүний итгэлийг хүлээж байна.
Уншиж байна |