Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа
Ерөнхий сайд аа! “Хамар дор чинь” бизнес хийгээд байна уу, хамсаатан болчихов уу!
2019-06-10

Гааль, татварын дэд дарга асан О.Даваасүрэнгийн компани бог малыг амьдаар экспортлох монополь эрхтэй юу!

 

 

 

Төрийн ордны нэгэн өрөөнд урт хүрэн ширээний хоёр талд гурав гурваараа өөд өөдөөсөө харж суугаад ноцтой сэдвээр намдуухан маргах аж. Нэг талд ҮАБЗ-ийн төлөөлөл, нөгөө талд Засгийн газрын гурван гишүүн байсан гэж бүдэг мэдээлэх нь зүйтэй байх. Ярианы сэдэв “Замын-Үүд, Эрээн хотын боомтыг түшиглэн хил дамнасан чөлөөт бүс байгуулах тухай байв. Замын-Үүдийн боомтыг хөгжүүлэх тухай яриа гучаад жил үргэлжилсэн ч хөгжсөнгүй. Харин “Хүн” биш “Хонь” хөгжүүлэх учиртайг ухаараагүй явсан бололтой.

 

 

Дээрх ярианы дараахан 2019 оны зургаадугаар сарын 3-4-нд Хүнс, хөдөө аж ахуйн сайд Ч.Улаан БНХАУ-д айлчилж хонь, ямааг амьдаар экспортлох талаар зөвшилцөөд ирсэн талаар хэвлэлүүд мэдээлсэн. Тэрбээр “Энэ одоо яригдаж байгаа асуудал биш. 2017 оноос эхлээд шийдвэр гараад, хоёр улс хоорондоо гэрээ хэлэлцээр хийгээд тохирсон асуудал. Гэхдээ саяын айлчлалаар энэ асуудлыг яриагүй. Ер нь хонь, ямаа амьдраар нь гаргах талаар шийдэх ёстой асуудлууд бий. Хоёр жилийн өмнөөс эхэлж яриад, бэлтгэлийг нь хангаад, бүтээн байгуулалтыг нь хийгээд төсөл нь сүүлийнхээ шат руу орж байна. Одоо мал эмнэлэг хорио цээрийн тохиролцоог нь хийх зайлшгүй шаардлагатай байгаа. Энэ чиглэлээр мэргэжлийн байгууллагууд  нь ажиллаж байна” гэжээ. Түүний ярианд итгэж ч, эргэлзэж ч болох. Саяын айлчлалаар энэ асуудлыг яриагүй гэдэгт эргэлзэж, хонь, ямаа экспортлох бэлтгэлээ хангаж бүтээн байгуулалтыг нь хийж байна гэдэгт итгэж байна. 

 

Замын-Үүдээр амьдаар мал гаргахгүй гэх шийдвэр 2016 оны арваннэгдүгээр сард гарч, тэр үеийн Шадар сайд, одоогийн Ерөнхий сайд маань зөвтгөлийн “од” болж байв. Ерөнхийлөгч ч “Малыг амьдаар экспортлох нь Монгол төрийн бодлого биш байсаар ирсэн” хэмээн цахим хуудаснаа байр сууриа илэрхийлж байсныг олон нийт санаж байгаа байх. Гэтэл хоёр жилийн дараа 2018 оны аравдугаар сарын 16-нд Ерөнхий сайд У.Хүрэлсүх Дорноговь аймгийн Замын-Үүд суманд Засгийн газрын шийдвэрээр байгуулагдаж буй “Малын хорио цээрийн тусгаарлагдсан бүс” байгуулах бүтээн байгуулалтын ажлын явцтай газар дээр нь танилцах үеэрээ “Зүүн бүсийн болон сонгогдсон 13 аймгаас үржлийн бус бог малыг татан төвлөрүүлж, 30-45 хоногийн хугацаанд эрүүлжүүлж, зориулалт бүхий тэжээлээр тэжээж уурагжуулан нэмүү өртөг шингээн амьдаар экспортод гаргах юм. Тус тусгаарлагдсан бүс нь бүрэн хүчин чадлаар ажиллаж эхэлснээр 160 гаруй ажлын байр шинээр бий болж, хоногт 180 мянган бог мал тэжээж, өдөрт 5000 орчмыг экспортод гаргах боломжтой болно гэж ярьж байв. 

 

Товчхондоо Ерөнхий сайд, ХХАА-н сайд нар хонь, ямаагаа амьдаар экспортлох шийдвэрийг гаргасны цаана харамсалтай нь энэ бизнест ямар нэг байдлаар хамааралтай байдаг нь энэ сэдвийг хөндөхөд хүргэлээ.

 

Ч.Улаан гишүүний хувьд өөрийнх нь хэлсэнчлэн “2017 оноос эхлээд шийдвэр гараад, хоёр улс хоорондоо гэрээ хэлэлцээр хийгээд тохирсон”-ы дагуу ч гэх үү 2017 оны аравдугаар сарын 26-ны өдөр Ч.Улааны эхнэрийн дүү Оросоогийн Даваасүрэнгийн нэр дээр “Бээжин интосикэйшн интернэйшнл трейд” гэдэг компани байгуулагджээ. Үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчээр Huang Min гэдэг БНХАУ-ын иргэн бүртгэгдсэн байдаг. Үйл ажиллагааны чиглэлийн хамгийн түрүүнд мах, махан бүтээгдэхүүний боловсруулах үйлдвэр бичигдсэн байх юм.

 

 

Энэ үйлдвэр Замын-Үүдээс Улаанбаатар руу явдаг замын дагуу хааш хаашаа 3км x 3 км хэмжээтэй цэлийсэн том, “мал каринтилах хашаа”-нд үйл ажиллагаа явуулахад бэлэн болсон. Гурван тэрбум төгрөгөөр хэмжигдэх бүтээн байуулалтыг шингээсэн энэхашаан дотор арваад том байшин бий. Энэ бүхнийг байгуулах шийдвэр, зөвшөөрөл нь 2017 оны арваннэгдүгээр сард гаргасан Малын хорио цээрийн бүс тогтоох тухай тогтоол гарсан тэр үе буюу Б.Батзориг сайдын үед хамаарна. Харин эдгээр үйлдвэртэй Туул гэдэг эмэгтэй хамгийн нарийн холбогдсон боловч төр, засгийн шийдвэр гаргуулах нөлөө бүхий тэр нууцлаг хатагтайн талаар эргэн мэдээлэх болно. Ямартай ч “Бээжин интосикэйшн интернэйшнл трейд” компанийг судлахад мөр гарч таарна. Тус компанийн эзэмшилд байдаг, өдөрт 15 мянган хонь нядлах хоёр үйлдвэр Эрээнд ашиглалтад орж байгаа аж. Амьд хонь нядлах ажилдаа нэг тэрбум юань зарцуулна гэж тус компани дахь эх сурвалж ярьж байсан. “Бээжин интосикэйшн интернэйшнл трейд” ХХК нь нэг удаад 800 хонь ачдаг зургаан машинтай, Эрээнд мах боловсруулах хоёр үйлдвэр, асар том оффистой аж. Хатуу чанд хамгаалалттай тул тус компанийн оффис, тэжээлийн агуулахын зургийг алсаас авсан нь энэ.

 

 

ХХАА-н сайд Ч.Улаан айлчлалаас ирмэгц “600 мянган хонь амьдаар экспортлох” тухай телевизээр ярьж байна билээ. Харин Замын-Үүдийн каринтилах хашаанд жилд 3.5 сая хонь хүлээн авах хүчин чадалтай. Тус компанийн хятадууд энэ жил нийт таван сая хонь, ямаа гаргах зорилготой гэж байгаа. Түүний хэлснээр махны үнэ буурна аа. Мах экспортлогчид бүгдээрээ нийт зарах махныхаа 10 хувьтай тэнцэх хэмжээний махыг заавал нийслэлд, тэр тусмаа хүчээр тогтоосон үнээр нь зарах “шантаажинд” орж байж үйл ажиллагаа явуулахаас өөр аргагүй болсон юм чинь. Хүчээр тогтоосон үнэ гэдэг нь нэг килограмм хонины мах 6000 төгрөг. Түүнийгээ зөвхөн нэр бүхий дөрвөн том сүлжээ дэлгүүрээр худалдаалах ёстой. Хонийг амьдаар нь экспортлох бизнест нь их хэмжээгээр буюу 200 мянгаас дээш тооны мал нийлүүлбэл урамшуулалтай гэж байгаа. Замын-Үүдээр амьд мал гаргах тэдний бизнес одоогоор зогсонги байдалд байна. Учир нь малчид малаа Улаанбаатарт авчирч зараад сурчихаж, одоо худалдаж байгаа үнэ тариф нь урагшаа зөөснөөс өндөр.Үүнээс болж асар их хөрөнгө зарцуулсан Хятадын хөрөнгө оруулагчид боож үхэх нь холгүй байгаа аж. Тиймээс “Төр” экспортын бодлогоо чангалж үйлдвэрүүдийг Замын-Үүд дэх үйлдвэрт хонио нийлүүлэхээс өөр гарцгүй байдал руу шахаж эхэллээ” гэж мах экспортлогчид бухимдаж байна. Гэтэл “Төр” гэж хэн бэ? Одоо харагдаж байгаагаар бол энэ шийдвэрийг Ерөнхий сайд, ХХАА-н сайд гаргасан. Харамсалтай нь тэд махны экспортод хамааралтай болж таараад байна.

 

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр Төрийн ордонд мэдээлэлж хийж “2016 оны 12 дугаар сарын 13-нд өөрийн төрсөн дүү У.Давхарбаярын нэр дээр "Жаргалант мах импекс" компаниар дамжуулж, ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас 1.3 тэрбум төгрөг авсан. Мөн 2017 оны 2 дугаар сарын 15-нд 327 сая 100 мянган төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 3-нд 236 сая төгрөгийг тус тус авсныг би олж тогтоолоо” гэсэн. Түүний хэлсэн үнэн байж У.Давхарбаярын нэр холбогдолтой “Жаргалант трейд”, “Жаргалант трейд групп” ХХК, “Уул уурхайн тээвэр эрхлэгчдийн холбоо” НҮТББ, “Тэнгэр суудал” ХХК,“ТДЛЕД” компаниудын тухай өмнөх нийтлэлд дурьдсан. Харин ЖДҮХС-аас зээл авсан гэгдэх “Жаргалант мах импекс” ХХК-ийг 2019 оны тавдугаар сарын 17-нд буюу зургаа хоногийн өмнө Жаргалын Анхбаяр гэдэг хүний нэр дээр болгож өөрчилсөн байдаг. Дээрх нийтлэлээс хойшхи бүртгэлийг харахад ч “У.Давхарбаяр” гэдэг нэрийг хасчээ. Лав “Жаргалант мах импекс” ХХК-ийг иргэн Ж.Анхбаяр гэдэг эмэгтэй худалдаж авсан байдаг. Хэдийгээр У.Давхарбаяр компаниасаа нэрээ “сугалсан” ч бизнесээсээ “сугалсан” эсэх нь эргэлзээтэй. Тэр тусмаа ийм ашигтай үед, дээрх компанитай сэжүүр илэрвэл гайхах юмгүй. 

 

Ч.Улаан Монголын төрд дөрвөн удаа Сангийн сайдаар, нэг удаа Шадар сайдаар, яг одоо ХХАА-н сайдаар ажиллаж байна. Түүний эхнэр Оросоогийн Цэеэнбадамын “Сүвэн уул” ХХК таван жилийн өмнө баахан тендер авсан баримт хэвлэлд нийтлэгдэж байв. Тухайн үед буюу Ч.Улаан “Манай гэр бүлийн нэр хүндэд халдлаа. Гэрчтэй, протоколтой, эзэн хаягтай үйл ажиллагаа. Зохион байгуулалттайгаар нам дотроос эхэлсэн шүү” гэж мэдэгдсэн юм. Үнэхээр ч одоогоор “Сүвэн уул” ХХК-ийн бүртгэлд түүний эхнэрийн нэр байхгүй. Харин О.Цэеэнбадамын дүү О.Лхагвацэдэн БХБЯ-ны Нийтийн аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар ажиллаж байгаа нь үнэн. Тэрбээр БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд Төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төслийг хэрэгжүүлэх, лагийг дахин боловсруулах, үнэргүйжүүлэх ажилд тодорхой үүрэг гүйцэтгэж яваа ажил хэрэгч бүсгүй. Энэ ажлын төсөв 300 сая ам.доллараар төсөвлөгдсөн байдаг. Мөн Польшийн Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр таван аймгийн цэвэрлэх байгууламжийн асуудлыг шийдвэрлэхэд 17.5 сая евро, тэдгээрээс гадна есөн аймгийн цэвэрлэх байгууламжид 40 сая ам.доллар, лагийг үнэргүйжүүлэхэд 35 тэрбум төгрөг төсөвлөгдсөнөөс 2018 онд 10 тэрбум төгрөгийг зарцуулах зэрэг том ажлыг удирдаж яваа. Харин “Бээжин интосикэйшн интернэйшнл трейд” ХХК-ийн захирал О.Даваасүрэн нь өмнө нь Гааль, татварын ерөнхий газарт Татвар хариуцсан Дэд дарга, Төрийн захиргаа удирдлагын газрын даргаар ажиллаж байсан. Түүнд “хөнгөнцагаан” хоч зүүж бичсэн нийтлэлүүд “устагдсан” байхыг бодоход ашгүй худал байсан юм болов уу даа. Харин одоо түүнийг “манай гэр бүлийн нэр хүндэд халдлаа, нам дотроос зохион байгууллаа” гэж Ч.Улаан сайд мэлзэх болов уу. Уг нь түүнийг “Ах нь ХХАА-н сайдаар ажиллаж байгаа учраас...” гээд дүүгийнхээ бизнест “зарчимч саад” хийхээр зарчимч сайд гэж хардаг байлаа.

 

Ямартай ч Ерөнхий сайд У.Хүрэлсүх таны танхимын сайд эрх ашгийн зөрчил үүсгэчих шиг боллоо. Хамааралтай биш бол “хамар дор чинь” бизнес хөөхийг таслан зогсооно гэж найдаж байна. 

 

Оргилмаа

Эх сурвалж: baabar.mn

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Энэ Улаан тэргүүтэй хулгайчуудыг өөрсдийг нь амьдаар нь хужаа руу гаргавал ямар вэ?
2019-06-10
ZOCHIN:
ULAAN GEDEG HUN TCAIRT MINERALI GEDGEER BAAHAN BAYJSAN...HUNII SHUNAL,MUNAG HOER CH DARGDADGUI YM BNADAA...
2019-06-10
Хүрэлсүх Ерөнхий Сайд хориг тавиачээ:
Шударга ёс хаана байна аа Хүрэлсүхээ. Хятад руу амьд мал гаргахыг хориглоо
2019-06-10
ХҮРЭЛСҮХ ЕРӨНХИЙ САЙД АМЬД МАЛ ГАРГАХЫГ ХОРИГЛО:
Гааль, татварын дэд дарга асан, Улаан Сайдын аьгайгын төрсөн дүү О.Даваасүрэнгийн компани бог малыг амьдаар экспортлох монополь эрхийг эдэлж болохгүй. ИЙМ ШУДАРГА БУС ЭРХ МЭДЛЭЭ АШИГЛАН, ҮГСЭН ХУЙВАЛДСАН ЛУЙВАРИЙГ ЗОГСОО ХҮРЭЛСҮХ ЕРӨНХИЙ САЙДАА. Мал амьдаар Хятад руу гаргах хамгийн буруу хувилбар.
2019-06-10
Улаан Сайдаа эхнэрийнхээ дүүд өгсөн зөвшөөрлөө ЦУЦАЛ:
Улаан сайдаа эхнэрийнхээ төрсөн дүү Даваасүрэнгийн Хятад компанид өгсөн мал амьдаар нь Хятад руу гаргах зөвшөөрлөө ЦУЦАЛ. Монгол малыг амьдаар нь гаргахыг хориглох шийдвэр зоригтой гаргаач Улаан сайдаа. Улаан Сайд ашиг сонирхолын зөрчлөө АРИЛГА
2019-06-10
Бузар УЛААН новш:
УЛаан гэх бузарын этгээд!!! Залуу эхнэр, мөн МАХН-ын О.Ганбат гэх этгээдийн компаниаар монополь эрхээр Амьд МАЛ гаргаж баяжих гэжээ!!! ссс
2019-06-10
Бузар новш:
УЛаан гэх бузарын этгээд!!! Залуу эхнэр, мөн МАХН-ын О.Ганбат гэх этгээдийн компаниаар монополь эрхээр Амьд МАЛ гаргаж баяжих гэжээ!!!
2019-06-10
УЛаан гэх бузарын этгээд!!! Залуу эхнэр, мөн МАХН-ын О.Ганбат гэх этгээдийн компаниаар монополь эрхээр Амьд МАЛ гаргаж баяжих гэжээ!!!:
УЛаан гэх бузарын этгээд!!! Залуу эхнэр, мөн МАХН-ын О.Ганбат гэх этгээдийн компаниаар монополь эрхээр Амьд МАЛ гаргаж баяжих гэжээ!!!
2019-06-10
Луйварчин Улааны хамсаатнууд:
МАЛ амьдаар нь экспөртлөх тусгай эрхийг ганц залуу эхнэр биш мөн энэ Улаан гэх бузар Луйварчны дотнын найз болох урьд нь гаалийн даргаар ажиллаж байсан МАХН-ын О.Ганбат гэх этгээдийн компани авсан байгаа. Ганбат Дундговьд амьд Мал Хятад руу гаргана гээд том том юм яриад хөдөөгүүр яваад байгаа. !!!!!
2019-06-10
ХҮРЭЛСҮХ ЕРӨНХИЙ САЙД АМЬД МАЛ ГАРГАХЫГ ХОРИГЛО:
Гааль, татварын дэд дарга асан, Улаан Сайдын аьгайгын төрсөн дүү О.Даваасүрэнгийн компани бог малыг амьдаар экспортлох монополь эрхийг эдэлж болохгүй. ИЙМ ШУДАРГА БУС ЭРХ МЭДЛЭЭ АШИГЛАН, ҮГСЭН ХУЙВАЛДСАН ЛУЙВАРИЙГ ЗОГСОО ХҮРЭЛСҮХ ЕРӨНХИЙ САЙДАА. Мал амьдаар Хятад руу гаргах хамгийн буруу хувилбар.
Jirgee:
Hurelsuh oodoo duugaa huraagaad bga um helehed ene ashig sonirholiin zurchiltei boloh tal mash oirhon bga olon tumen medeed barimt tsugluulj biz er n notoi yos zuigui nuhur deslegch bhiin medne hurandaa tsol uuruu uurtu ugsun umu
2019-06-10
Зочин:
Манай улс 60 гаруй сая малтай, 20 сая төл авсан, тэгээд амьд мал гаргахгүй бол малчид маань энэ олон малаа хаана борлуулах вэ. Соц үед 20 сая малынхаа бараг 8-9 сая малыг амьдаар нь ЗСБНХУ-д гаргаж байсан даа. Мал нь өвчингүй, эрүүл, бэлчээр нь зохистой, мачид нь малаа зүсээр нь таньдаг байсан. Одоо бол малчид нь малдаа дарагдсан, бэлчээргүй, оролого багатай, малын ашиг шим нь бага, малаа саадаггүй гээд олон асуудал үүсчээ. Малаа, махаа экспортод гаргах хэрэгтэй байх аа.
2019-06-10
Бузар УЛААН новш:
УЛаан гэх бузарын этгээд!!! Залуу эхнэр, мөн МАХН-ын О.Ганбат гэх этгээдийн компаниаар монополь эрхээр Амьд МАЛ гаргаж баяжих гэжээ!!! ссс
Бузар новш:
УЛаан гэх бузарын этгээд!!! Залуу эхнэр, мөн МАХН-ын О.Ганбат гэх этгээдийн компаниаар монополь эрхээр Амьд МАЛ гаргаж баяжих гэжээ!!!
Улаан ч улаихгуи идэнэ дээ !
2019-06-10
Zochin:
Шудрага ёс гэж алгадаа. Одоо эмээлт рүү нүүрс орууоахгүй гэдэг нь махны үйлдвэрүүдийг дампууралах санаархал юм бна доо
2019-06-10
Хүрэлсүх Ерөнхий Сайд хориг тавиачээ:
Шударга ёс хаана байна аа Хүрэлсүхээ. Хятад руу амьд мал гаргахыг хориглоо
Угаасаа л ийм л гар ш дээ
2019-06-10
dok:
tiim shuu
2019-06-10
ene mongol bishee:
ene humuus chin yu bodoj iim shiid gargadag bainaa, noos, nooluur, mah, aris shir gej tusdaa zaragdah zuiliig bugdiig n baga uneer, amidaar gargah geree hiij baidag.
2019-06-10
зочин:
ЭНЭ Улаан гэж улаадаггүй аугаа шуналтай хүн юм аа, Цайртмениральдаа цадах болоогүй юу?
2019-06-10
Энэ яавч Монгол хүн бишээ урд зүгээс гаралтайн харагдаж байна
2019-06-10
зочин:
Хятадууд дуугүй байгаарай Монгол хүн малаа яаж тамлагдаж байгааг харах зүрх зориг байгаа юу
2019-06-10
УЛаан гэх бузарын этгээд!!! Залуу эхнэр, мөн МАХН-ын О.Ганбат гэх этгээдийн компаниаар монополь эрхээр Амьд МАЛ гаргаж баяжих гэжээ!!!:
УЛаан гэх бузарын этгээд!!! Залуу эхнэр, мөн МАХН-ын О.Ганбат гэх этгээдийн компаниаар монополь эрхээр Амьд МАЛ гаргаж баяжих гэжээ!!!
Бас нэг дүү нь Оросоогийн Баасансүрэн нь Төрийн банкны дэд захирал шүү дээ. Хангамж тендер хариуцсан дэд захирал тус банкны хамаг тендерийг хамж суудаг хүн гэнэ лээ
2019-06-10
монгол:
Туршаад үзэхэд юу нь болохгүй гэж. Бид өөрсдөө төхөөрч бэлдэснээс өндөр үнэ хүрч байвал амьдаар нь гаргаж болно биш үү.
2019-06-10
Энэ яавч Монгол хүн бишээ урд зүгээс гаралтайн харагдаж байна
Mөнхөө:
улаан болон түүний авгайн дүү нар ашиг сонирхолын зөрчилтэй, бүр төрд ажиллаж үзээгүй байж шууд яамны газрын дарга болсон нь төрийн албаны хууль тэдэнд хамаагүй,зөвхөн жирийн иргэдэд үйлчилдэг болох нь улам бүр нотлогдож байна.
2019-06-10
dok:
tiim shuu
Арай ч дээ:
Шударга ёс гэдэг "тунхаг" хэзээ бодит болох вэ! Энгийн иргэд, бизнес эрхлэгчид бол барагтаа авч хэрэгжүүлэх боломжгүй төсөл. Одоо шинэ төрх, шинэ нүүр царай, шинэ боловсон хүчин Монголын төрийн өндөр дээд албан зүй ёсоор үгүйлэгдэж байна.
2019-06-10