Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа
Э.Өлзийбаяр: Ашигтай бизнес болгон руу улстөрчид гараа дүрдэг боллоо
2019-06-05

Залуу бизнесмен Э.Өлзийбаяртай ярилцлаа. Тэрээр барилгын салбарт бизнес эрхлэхийн зэрэгцээ “Сити клуб” ТББ-ыг тэргүүлдэг мөн Нийслэлийн АЗХ-ны тэргүүний сонгуульт ажилтай.

 

 

-Эдийн засгийн нөхцөл байд­лыг эрх баригчид эерэгээр дүг­нэж байна. Гэхдээ бас бизнес эрхлэгчдийн дүгнэлт  чухал бай­даг. Өнөөдөр Монголд бизнес эрхлэх орчин нөхцөл ямар байна вэ?

 

-Өнөөдөр нөхцөл байдал ямар байна вэ гэдгийг илэрхийлэх хэд­­хэн жишээ хэлье. Миний мэ­дэхээр барилгын салбарт доод тал нь 200-500 хүн цалинжуулж биз­нес эрхэлдэг байсан маш олон компани дампуурч, зүгээр бригадын хэмжээнд очицгоосон. Бусад бүх салбарт ч ийм үзэгдэл байгаа. Ресторанууд зэрэглэл буурч солонгос хоолны газар, ка­фе гуанз болсон. Овоо нэг стан­дарт бизнес хийж эхлэх гэж  байтал  бүгд  зэрэглэл болон хэм­жээгээ бууруулсан. Цаанаа энэ үйлчилгээг авч байгаа хүмүүсийн орлого тогтворгүй, авдаг цалин нь инфляцид ороод эхэлсэн л гэсэн үг. Орон сууцны, машины зээлтэй тэрийгээ хэвийн төлөөд, гэр бүлээрээ дэлгүүр орж, үзвэр үйл­чилгээний газраар явж болоод байсан хүмүүс авдаг цалин нь хү­рэхээ болиод юмны үнэ нэмэгдээд, нөхөр нь юм уу эхнэр нь ажлаасаа чөлөө авч гурван сарын визээр Солонгос явдаг болоод ирэхээр тэр хүмүүс бухимдаж уурлана. Ингээд бухимдсан иргэд сошиал, нийгмийн сүлжээгээр нөгөө муу нэртэй хэдэн бизнес эрхлэгчид рүүгээ та нар л үнэ нэмлээ, тонолоо дээрэмдлээ гээд дайраад эхэлж байна. Зүгээр махаа авч идээд болоод байсан хөгшчүүд махны үнэ тэнгэрт туллаа, муусайн хятадууд гээд уурлаад эхэллээ. Уг нь тэр мах нөөцлөх зөвшөөрлөө авчихсан компанид ямар буруу байх уу?

 

-Ийм болоход юу нө­лөөлсөн гэж та бодож байна?

 

-Улстөрчид бизнес хий­дэг, ашиг­тай салбар руу эрх мэдэл да­лайлган ордог бол­сонтой шууд холбоотой. Тайлбарлая л даа. Бизнесмэнүүд өнөөдөр улс төрийн нөхцөл байдлаа харж байж бизнес хийдэг болчихлоо. Одоогоос  20 жилийн өмнө бол биз­нес эрхлэгчид өөрсдөө улстөрд орох, төлөөний хүнээ оруулах  за­маар бизнесийн орчинг таатай, тогтвортой болгох зорилгоор орж байсан байх. Гэтэл сүүлийн хоёр ч сонгуулиар  улстөрөөр дамжуулж бизнес хийх зорилготой, бизнес хийж үзээгүй нөхдүүд улстөрд ор­дог болсон нь илтэд анзаарагдаж байна. Төрийн өмчит компаниудтай харилцаа тогтоох, тендер, хувьч­лалд нөлөөлөх, ашиг­тай албан ту­шаалыг ойр тойрныхондоо авч өгөх  гэхчилэн. Энэ бүлэг нь илүү олуулаа, илүү хүчтэй болоод ирэхээр иргэд биз­несменүүдэд ит­гэл алдрах байдал улам газар авч байна. Бүгд л тонон дээрэмддэг, иддэг уудаг, хууль бус юм хийдэг гэсэн  нийтэд нь харлуулсан хавт­гайрсан ойлголтоор бизнес эрх­­лэгчдийг шүүмжилдэг бол­лоо. Ултөрчид бизнес рүү албан тушаал, эрх мэд­лээрээ далайлган орох нь давамгай болсны гайгаар  өөрийнхөө зүтгэлээр зөв яваа биз­несменүүдийг мөн­гө­тэй байсных нь төлөө, хүн ажиллуулж, улсад тат­вар төлж байгаагийнх нь төлөө үзэн яддаг бүлэг бий болчихлоо. Нэг ч арилжаа наймаа хийж, үйлдвэр босгож, компани байгуулж  үзээгүй мөртлөө улстөрд орж бизнес хийж үзээд, богино хугацаанд мөнгөтэй болоод, бусдын хийж байгааг дээрэмддэг, жижиг, дунд бизнес эрхлэгчдийн эх үүсвэрийг булаадаг болчихлоо. Хаана л ашигтай биз­нес байна тэр рүү улстөрчид орж байна. Улстөрд нэг хөл тавиад 4-6 жил болонгуутаа ямар их том том групп корпорациудад хувь эзэмшдэг, хувьцаатай, захирал энэ тэр болж хувирч байна! Хөрөнгө орлогын мэдүүлэг нь жилээс жилд яаж хувирч өөрчлөгдөж байна? Одоо тэрнээсээ өөрсдөө санаа зо­вох, ичих ч үгүй болж байх шиг байна.  Бизнес эрхлэгчид хажууд нь ичмээр баячууд болж хувирсан байна шүү дээ. Чиний энэ бизнесийг би зохицуулж өгье, тэдэн хувь би авна гэж хэлэхээсээ ч ичихгүй болсон байна. Арга хэрэгсэл нь ерөөсөө л саад тотгор болдог. Өөрийн гэсэн бүлэгтэй. Мэргэжлийн хяналт, гааль, татвар юу байдгийн тэр бү­хэнд өөрийн гэсэн бүлэгтэй бол­чихсон, тэгээд хааж боож байснаа, зөвшөөрлийг нь өгдөг, цааш нь явуулдаг, саад тотгоргүй болгож өгдөг гэгээн дүрээр хувь авдаг ийм л шантаж дэлгэрсэн. Өнөөдөр хамгийн ашигтай бизнесийг төр л хийж байна. Манай барилгын салбарыг л аваад үзье. Бид жилд маш өндөр хүүтэй зээл авдаг, валютаар бараа бүтээгдэхүүнээ авдаг, төгрөгөөр зардаг, маш олон зөвшөөрөл, гарын үсэг шат дамж­лагатай тэр болгон нь дарамт. Нэгэнт зээл авчихсан хүн гүрийгээд эцсийг нь хүртэл явахын тулд тэр олон авлигын өртөг шингэчихсэн шат дамжлагыг даваад туулаад явахаас өөр аргагүй байдаг. Банк­ны зээлэнд нэг дарлуулна, төрийн байгууллагын хүнд сурталд нэг дарлуулна.

 

Саяхан Орост хүчний байгуул­лагын хүний гэрээс хэдэн тэр­бумтай тэнцэх валют хураалаа гэдэг мэдээ явж байхад  манайхан  пүү пай болоод л байсан. Гэтэл яг үнэндээ Монголд  ч гэсэн болоод л, баригдлаа л гэдэг тэгээд л чимээгүй болдог биз дээ? Хуулийн байгууллагын хүний гэрээс хэ­дэн сая доллар оллоо л гэсэн, мэр­гэж­лийн хяналтын байгууллагын ажилтнуудын өрөөнөөс хэдэн зуун сая төгрөг хураалаа л гэсэн. Энэ хүмүүс овоо цочроо авах нь дээ гээд бид нар яриад байж байтал, хөөн хэлэлцэх хугацаа дууссаан гээд хэргийг нь цайруулчихаж байна. Цагаан  захтны  гэмт хэрэг нүдэн дээр ихсээд байхад, хариуцлага тооцлоо гэж дуулддаггүй, одоо бүр хууль гаргаад өмгөөлөөд хам­гаалчихаж байна. Нөгөө л өөрс­дийнхөө сүл­жээний улсыг хамгаалж байгаа улстөрчдийн үнэн нүүр царай. Цаана нь ашгүй шударга ёс байдаг юм байна гэж бодсон хэдэн мянган бизнес эрхлэгчид рүү зүгээр л нулимж байгаа байхгүй юу.

 

-Таны  энэ бухимдал ганц хү­ний бухимдал биш байх. Ерөн­хийдөө үнийн өсөлт, худалдан авах чадвар буурч байгаад иргэд бу­химдалтай байгаа. Тэгэхээр яах вэ?

 

-Харамсалтай нь эрх баригчид энэ  нийгмийн  бухимдлыг  үл   ойшоож байна. Олон жил бухим­дал­­тай байгаа хүмүүс контролгүй тэсэрдэг шүү.  Би ч гэсэн олон жил банкинд зээлийн хүүнд дар­луулаад, ханшийн зөрүүнд бизнес маань цохиулаад тэсрэхэд бэлэн л явж байна. Нийгэм тэсрэхэд бэлэн байна гэдгийг юу харуулдаг вэ гэхэээр гэмт хэргийг гаралт нэ­мэгдэж байгаа, энд тэнд жижиг тэмцэл хөдөлгөөнүүд өрнөж бай­гаа, сошиал дээр бухимдсан, галзуу гэмээр постууд олширч бай­­гаа зэрэг харуулдаг. Гэтэл эрх баригчид юу хийж байна вэ? Нийг­­мийн бухимдлыг дээд цэгт нь хүргэх гээд байгаа юм уу, ойлгохгүй байна. Засгийн газрын тэргүүн нь бодибилдингийн тэмцээн мэт­хэнээр оролдоод сууж байна. Францад шар хантаазтангууд эхэлж жагсахад тоохгүй байж бай­гаад, газар авахуулсан жишээ бий. Үнээ буулга, татвараа буулга гэсэн шаардлагаас эхлээд цуглаан жагсаал болоод сүүлдээ нийгмийг хамарсан эмх замбараагүй байдал болсон. Нийгмийн бухимдал дээр популистууд тоглоод улам хөөр­гөддөг аюул тэнд ч давтагдсан. Тэгээд эмх замбараагүй байдлаа хянаж чадахгүйд хүрээ биз дээ? Тэ­гэхээр нэгдүгээрт жаахан чихээ онгойлгож,  өрөөнөөсөө  гарч    нийг­мээ сонсмоор байна. Хоёр­дугаарт, дур­тай улстөрч, дуртай салбараа барьж авч попордогоо одоо боли­моор байна аа.  Уул уурхай, ба­рилга гээд. Улстөрчид попорч нэг тэнэг үг дуугарах хэрээр тэнд нэг хөрөнгө оруулалт гацаж, нэг ажлын байр хумигдаж байгааг ойлгомоор байна.

 

-Саяхан нэг хуулийн заалт батлагдлаа. Тодорхой асууд­луу­­даар Засгийн газар, түүний харьяа агентлагуудын гаргасан шийдвэртэй иргэн хүн заргалдаж болохгүй болсон. Энэ талаар ямар бодолтой байгаа вэ?

 

-Энэ ерөөсөө л нэг зорилготой гэж харж байгаа. Удахгүй болно гэж зарласан төрийн өмчит 20 гаруй компанийг хувьчлах их хувьчлалтай холбоотой. Энэ хувьчлалыг одоо үгсэн хуйвалдаж, хууль зөрчиж, хий­гээд бүлэг фракц ах дүүгээрээ нө­гөөх Төрийн банкийг, МИАТ-ийг, Монгол   шууданг  авчихсан байхад уг хувьчлалд  оролцсон иргэн би ч юм уу,  чи энэ  асуудлаар Захир­гааны хэргийн шүүхэд хандаж чадахгүй болчихлоо л доо. Ийм л юм хийж суудаг болсон байна.

 

-Та бол энэ Засгийн газраас, энэ  парламентаас  юу ч  хүлээ­гээд хэрэггүй гэж хэлэх гээд байна аа даа?

 

Улстөрийн намууд сонгуулийн уриандаа, мөрийн хөтөлбөртөө бүгд л бизнесийн орчинг таатай болгоно, хөрөнгө оруулалтыг нэ­мэгдүүлнэ гэж оруулсаар ирсэн. Одоо ер нь мөрийн хөтөлбөр гэж худлаа юмаа болих хэрэгтэй. Мөрийн хөтөлбөр гэж цонхны цаанаас чихэр долоолгож байс­наас, би тийм тийм муу зүйл хийхгүй гэдэг андгай тангараг  өргөчвөл  бараг  хангалттай са­наг­­даж байна. Хамгийн наад зах нь дотоодын бизнес эрхлэгчдээ дэмждэггүй юм аа гэхэд, тонон дээрэмдэхгүй өнгөрөөчихөж ча­даагүй тийм л хүмүүс Их хуралд сууж байна шүү дээ. Их хуралд сууж байгаа тонуулчид ЖДҮДС, ТЭДС, Мал хамгаалах сан, Хө­дөлмөр эрхлэлтийг дэмжих сан, Боловсролын сан гээд жинхэнэ жирийн иргэд, жижиг, дунд бизнес хийж, хөдөлмөр эрхэлж, боловсрол эзэмшиж амьдралаа авч явах ёстой иргэдэд зориулах байсан тэр сангуудыг үгсэн хуйвалдаж бөөнөөрөө дээрэмдсэнийг бүх улс даяараа мэдэж байгаа ч яаж ч чадахгүй сууж байна шүү дээ. Ж.Энхбаяр гэж гишүүн залуу хүн, эрч хүчтэй хүн гээд л бид яаж магтаж байв. Гэтэл тэр хүний авсан зээлийн хэмжээ 5 тэрбум болчихов уу? Энэ 5 тэрбумаар хэдэн аж ахуй хөл дээрээ босч, хэдэн хүн ажилтай болох байсныг бод доо. Архангай аймаг 40 гаруй төсөл ирүүлсэн, бүхэл бүтэн аймгийнхаа хэмжээгээр, тэндээс нь 800 гаруй хүн ажлын байртай болно гэж тооцоолсон байсан. Гэтэл бүх төсөв нь нийлээд 950 сая төгрөг буюу нэг гишүүний ЖДҮДСангаас авсан мөнгөний хэмжээ байсан. Нэг намынхаа засгийн газрыг унагааж, суудлыг нь авахын тулд ЖДҮДС-аар авилгадсан юм байна гэдэг нь одоо бүгдэд тодорхой болчихсон. Нэг нам дотроо хоёрдугаар ээлж, гуравдугаар ээлж нь хоолонд орох гээд хүлээгээд, хор найруулаад явж байдаг болсон. Энэ ээлж дугараанд нь төсвийн мөнгө, ард түмний татварын мөнгө үрэгддэг нь бүр ёс юм шиг боллоо.

 

Одоо хамгийн сүүлд Засгийн газрын гишүүд нь олон тэрбумын авлигын хэрэгт холбогдсон гээд барин тавин юм яригдаад, хэв­лэлээр бичээд байхад Ерөнхий сайд, Хуульзүйн сайд таг дуугуй байгаад байгааг үнэхээр гайхаж байгаа.

 

-Та хөрөнгө оруулагчидтай хэр хамтарч ажилладаг вэ? Гад­наас Монголд хөрөнгө оруу­лах сонирхол хэр байна?

 

-Сайрхах юм юу ч байхгүй бол­сон. Би л гэхэд  Европ, Ази, Америкийн  хөрөнгө оруулагчид­тай цөөнгүй уулзаж байна. Мон­голын компаниуд гадаадад очиж хөрөнгө оруулалт татах маш хүнд болсон. Та бод л доо. Ямар ч шүү­хийн шийдвэргүйгээр, Засгийн газ­рын өндөр албан тушаалтан нь бөөн цэрэг цагдаа дагуулж очоод үйл ажиллагааг нь зогсоочихож бай­на шүү дээ. Тэнд хууль, шударга ёс биш зүгээр л хүчээ харуулах гэж очсон байх гэмээр. Гуравдагч орны ганц том хөрөнгө оруулалт болох ОТ-оо одоо яаж айлгаж, ичээж байна? Алдаагаа засаад цаашаа явах боломжтой гэрээг зогсооно, гаргана гэж ярьж байгаагийн цаад хор уршиг ямар вэ гэдгээ ерөөсөө бодолцохгүй байна.

 

-Тэгэхээр таны бодлоор одоо юу хийвэл бизнес эрхлэгчдийн итгэл найдвар нэмэгдэх бол оо?

 

-Барилгын салбарыг татаж бос­гоход маш амархан. Жишээлбэл Яармагт юм уу, Хөшгийн хөндийдөө дэд бүтцийг нь төр шийдээд, тэр газраа дуудлага худалдаанд оруулчих хэрэгтэй. Харин дараа нь тэр дуудлага худалдаагаар зарсан газар дээр нь баригдах барилгын бүх зөвшөөрөл энэ тэрийг саадгүй, дарамт гацаагүй өгдөг болчих хэрэгтэй. Сүхбаатарын хэвлэх үйлдвэрийн балгас болчихсон байшинг 24 тэрбум төгрөгөөр ху­вийн хэвшил аваад өөрийнхөө юмыг босгоод сайхан явж байна шүү дээ. Энэ бол нэг л арга хэмжээ. Хоёрдугаарт ирэх сонгуулиар өрсөлдөх гэж байгаа улстөрийн намууд мөрийн хөтөлбөрөө хий­хийн өмнө  бизнес эрхлэгчидтэй уулзмаар, бодитой асуудлыг сонс­моор байна. Засгийн газраа бүр­дүүлчихсэн хойноо уригдаад л, том том асуудал яриад л форум энэ тэр болоод байх юм. Гуравдугаарт, эдийн засгийн хөгжлийн асуудлаар  стратеги гаргадаг, эрсдлийг тоо­цоолоод  сууж  байдаг тусгай агентлаг Ерөнхий сайдын дэргэд заавал байх ёстой. Энэ нь Сангийн яамнаас тусдаа. Тандалт судалгаа хийдэг, ингэж болохгүй тэгэж болохгүй, одоо ингэвэл зөв гээд гаргалгаа, тооцоо судалгаагаа хийдэг тийм агентлагтай болмоор байна. Бизнес эрхлэгчдэд зо­риулсан, авлига хүнд суртлын тухай мэдээлэл авдаг, бизнес шинэ санаа хуваалцдаг, шинэ бизнес нээгдсэн бол тэрэндээ төрийн албан хаагчдыг, зөвшөөрөл өгдөг улсыг нээлттэй урьдаг тусгай ду­гаар  ажиллуулах хэрэгтэй. Жи­жиг гэлтгүй иймэрхүү зүйл чухал шүү.

 

 

-Сити клуб гэж ТББ –ыг үүсгэн байгуулсан байна. Энэ нь ямар учиртай байгууллага вэ?

 

Сити клуб бол залуучууд үеэрээ нэгдье гэсэн зорилгоор улстөрийн нам, бизнес, ажил мэргэжил хар­галзахгүй спорт со­нирхлоороо нэгд­сэн клуб. Бид “Андууд сити” гэж хөл­бөмбөгийн багтай болсон. Энэ баг маань байгуулагдаад удаагүй шинэ гэхэд чамлахааргүй амжилттай байгаа. 2018 онд “Мазаалай” дээд лигээс  хүрэл  медаль  хүртсэн. Манай баг өнгөрсөн жил Польш, Герман улсуудад нөхөрсөг тоглолтууд хийлээ. Гүй­цэтгэх захирал нь герман хүн,  дасгалжуулагч нь серби хүн. Багт маань голланд, орос, итали, япон тамирчид тоглодог. Бид мөн Монголын  Хөлбөмбөгийн   холбоотой 5 жи­лийн хугацаатай, 1 тэрбум төг­рөгийн гэрээ байгуулсан. Энэ бол залуучууд бидний ха­риуцлага. Ман­лайллыг  спортоор дамжуулж, тэр дундаа багийн спортоор дам­жуулж хийж болох юм гэсэн үлгэр дуурайллыг үзүүлэх нь бидний зорилго. Бид мөн сагсан бөмбөгийн баг байгуулахаар зорьж байгаа. Ер нь одоо бол спортод хөрөнгө  оруулах   замаар,  нийгэмдээ хувь нэмрээ оруулах, залуучуудад хө­рөнгө оруулалт хийх  нь зөв юм байна гэдэг нь улам бүр батлагдаж байна. Бид аль болох дэлхий рүү гарахын тулд явж байна. Монгол хүн дэлхийд багийн  спортоор гарч чадна гэдгийг харуулмаар бай­на. Энэ бол бид нарын хүсэл мөрөөдөл. Анд гэдэг бол анд явж дөрөө харшиж, ганзага нийлэх гэдэг эртний утгаасаа улбаалаад найз нөхөд байх гэсэн утга агуулдаг. Тэгэхээд “Андууд сити” баг бол нөхөрлөл дээр үндэслэж, амжилт үзүүлэх зорилготой л баг.

 

 

-Та нийслэлийн АЗХ-ны тэр­гүүн юм байна. Энэ бол улс­ тө­рийн байгууллага. Тэгэхээр улс­ төрд та орсон гэсэн үг. Яагаад улс төрд орох болсон юм бэ?

 

-АН-ын шинэчлэлийн хүрээнд тус намын одоогийн удирдлага сунгаагаар сонгогдсоныг мэдэж байгаа байх. Яг үүн шиг Ардчилсан залуучуудын холбоо ч гэсэн 21 аймаг, 9 дүүрэгт нэр дэвшигчид нь  тойрч явж ажиллаж, мөрийн хө­төлбөрөө танилцуулж өрсөлдөөд би энэ сонгуульт ажлыг авсан. Би товчхондоо зөв залуучууд улс­төрийн намд орж, энэ намуудыг шинэчлээсэй гэж хүсдэг. Одоогийн залуус ямар өндөр мэдлэг бо­ловсролтой, даяарчлагдсан, зөв хүмүүжилтэй, ёсзүй хандлага нь өөр болсон байна. Энэ бол том үнэт зүйл. Энэ үнэт зүйлээрээ юу өөрчилж, юу шинэчилж болохоор байна гэж хайж , тийшээ очиж цаг зав, өөрт байгаагаа зориулдаг байгаасай гэж хүсч байна. Одоо бэртэгчин баймааргүй байна. Хангалттай бэртэгчин байсан үе бий. Тэр үе одоо элдвээр хэлүүлж байгаа. Хожим харамсахгүйн тулд үнэт зүйлээрээ нэгдээд явах хэрэгтэй. Манай улсын нийгэм эдийн засгийн асуудлыг өнөө хүр­тэл шийдсээр ирсэн, цаашдаа ч шийдэх нь тодорхой энэ том улс­төрийн намуудаа шинэчилмээр байна.

 

Гадна  талаас  танай  нам бо­лохгүй байна гээд шүүмжлэх ханд­лага байдаг. Ялангуяа энэ намд байсан хүмүүс, нэг дарга дагаад гараад  явчихсан  хү­мүүс, ардчиллын буяныг хам­гийн ихээр хүртэж байгаа үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж бай­гаа хү­мүүс, Ардчилсан намыг шүүмж­лэх хандлагатай байдаг. Зүгээр ирж ирээд хамт ажиллая л даа. Сонгууль болоход ганц жил дутуу байна шүү дээ. Бидэнд байгаа асуудал бол нийгмийн бухимдал, энэ газар аваад байгаа өвчин, өдөр өдрөөр нэмэгдээд байгаа үнийн хөөрөгдөл болохоос биш намын одоогийн дарга удирдлага огт биш шүү. АН сонгуульд дүрмийн дагуу сонгогдсон С.Эрдэнэ гэдэг даргатай л орно. Өөр хувилбар байхгүй. Үүнийг намын гишүүд, залуучууд маш сайн ойлгож, санаа нэгдэж байгаа.

 

Эх сурвалж: ӨДРИЙН СОНИН

Shuud.mn
Сонин хачин
Zass, hudlaa shuu. Erdeniig demjij bgaa bol orooson dugui ni l baigaa, masst taalagdah zuil yariad l oor yum bodoj bgaa hehe, zailshgui
2019-08-08
Zass hudlaa masst taalagdah zuil l yarisan bolohoos bodol ni shal ondoo bgaa, Erdeniig demjij bgaa bol tegeed l oilgomjtoi he he
2019-08-08
zazzz, yarisan yumiig ni ovoo yumuu gesen chini Erdeniig huleen zovshoorch bgaa bolohoor hudal gesen ug. Zugeer l hudlaa yaridag, masst taalagdah zuil yarij bgaam bn he he he, bitii unemsh shal oor yum bodoj bgaa.
2019-08-08
partizan:
za hutsaarai gulug mini, erdeniin guluguu
2019-06-10
Bas neg erdenee shigee gahai garj ireed manai erdenee goyo ntr gesen l bn En ch luivarchinshdee Man n gar hul
2019-06-10
H:
Зөв зүйл ярьсан байна.Бизнес хийж байгаа залуус яг үнэндээ ямар буруутай юм бэ? Бөөн стресс хар дарамт, зээлийн өндөр хүү, төрийн ажил хийж байгаа нэртэй ажил гацааж мөнгө олоод сурсан бүхэл бүтэн армийг бас дээр нь хооллох гэж сөхөрч байна.
2019-06-10
irgen:
zaluu hvn niigemee zuw harj bn odoo unuugiin jargal zowlon vnen turhiig oilgoj medersen zaluuchuud zuw awch yawna ene ulas eh orno bidend uur songolt baihgvi
2019-06-09
pc toglood yavdag bsan haltar batsaan chag chag getsen shaaaj bhiimaa... xaxaxaOgor Dotachin
2019-06-06
Бүдүүн өлзий гэж луйварчиндаа
2019-06-06
Иргэн:
Залуу хүн гэхэд маш зөв эмх цэгцтэй ярьдаг үнэн юм ярилаа амжилт хүсье ирээдүйтэй хүү байна
2019-06-06
Энэ ч өөрөө УЛСТӨРЧ БААГИЙ бна ш дээ. Нийслэлийн АЗХ-ны тэргүүн ч гэх шиг
2019-06-06
zuv yrijee.
2019-06-06
Kkk
2019-06-06
ZOCHIN:
ZALUU HUN DUTUU BAINA.TARHI N JIJIGHEEN BNA.ERDENE GEDEG HUNIIHEE MUN CHANARIIG MEDEHGUIDEE BISH BHLDAA ZUGEER L NOHOID BARIDAG MOD N BOLCHIHSON IIMERHUU ZALUUS TURD OROOD YU HIIH VE.ERDENIINHEE DOHIO ZANGAAGAAR HAA HUREH VE...
2019-06-05
цэгцтэй ярьсан байна:
Их улс төрд ороод эвдэрчихгүй бол зөв, оновчтой дүгнэж, цэгцтэй ярьдаг залуу байна
2019-06-05
Nam bus irgen:
Iim zuv bodol temuulel zorilgotoi zaluuchuud baigaa ni tun sain hereg. Bugd tsunh baridag karier huusun gulug tsarailsan doldoinuud bolchihson yum bolov uu gej bodoj bailaa. Erdene gedeg huniig dargaaraa songoson geheer l gaihaad baih yum. Sanal ugsun buh gishuud ni itgel unemshil uuriin bodlooroo sanal ugsun bolov uu?
2019-06-05
Zass hudlaa masst taalagdah zuil l yarisan bolohoos bodol ni shal ondoo bgaa, Erdeniig demjij bgaa bol tegeed l oilgomjtoi he he
zazzz, yarisan yumiig ni ovoo yumuu gesen chini Erdeniig huleen zovshoorch bgaa bolohoor hudal gesen ug. Zugeer l hudlaa yaridag, masst taalagdah zuil yarij bgaam bn he he he, bitii unemsh shal oor yum bodoj bgaa.