Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа
"Оюу толгой" компани 41 оюутанд тэтгэлгийн батламж гардууллаа
2019-06-05

“Оюу Толгой” компани өнөөдөр боловсролын хөтөлбөрүүдээ танилцуулж, гадаадын их сургуулийн тэтгэлэгт шалгарсан оюутнуудад батламж гардууллаа. “Оюу толгой” компанийн Боловсон хүчин, бүтэц зохион байгуулалт хариуцсан Ерөнхий менежер Лаура Томас “2010 оноос хойш дотоодын тэтгэлэгт хөтөлбөрт 290, гадаадын тэтгэлэгт 44, Залуус хөгжлийн хөтөлбөрт 1020 нийтдээ 1350 орчим оюутан залуусыг хамруулж, оюуны хөрөнгө оруулалт хийжээ” гэдгийг онцолсон юм.

 

Гэрэл зургуудыг MPA.MN

 

Жил бүрийн есдүгээр сард Ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчдын дунд зарлагддаг Залуусын хөгжлийн хөтөлбөрийн хоёр болон гуравдугаар шатыг амжилттай төгссөн 37 оюутан, сурагч өнөөдөр батламжаа гардан авлаа.

 

Мөн “Оюу толгой” компани Ханбогд суманд шаардлагатай байгаа боловсон хүчнийг бэлтгэх зорилгоор энэ удаагийн гадаадын тэтгэлэгийн зарлан, шалгарсан эхний дөрвөн хүнд батламжийг гардуулав. Шалгарсан оюутнууд эрүүл мэнд, боловсролын удирдлагаар магистрын түвшинд суралцаж төгсөөд, Өмнөговь аймгийн Ханбогд суманд гурваас доошгүй жил ажиллаж, орон нутгийн хөгжилд өөрсдийн хувь нэмрээ оруулах юм. Гадаадын тэтгэлэгт хөтөлбөрөөр дамжуулан 2010 оноос хойш 44 хүнийг 2.5 сая ам.долларын санхүүжилтээр Канад, АНУ, Австрали зэрэг улсад суралцуулаад байна. Тэтгэлэгт сургалтын төлбөр, виз болон нислэгийн зардал багтдаг аж.

 

Энэ үеэр гадаадын тэтгэлэгийн эзэн болсон Б.Номинтуултай ярилцлаа.

 

-Юуны өмнө баяр хүргэе. Манай уншигчдад өөрийгөө танилцуулаач.

 

Намайг Бямбацогт овогтой Номинтуул гэдэг. Англи хэлний академид багшаар ажилладаг. Энэхүү тэтгэлэгт хамрагдсандаа үнэхээр сэтгэл хангалуун байна. Би багаасаа гадаадад сурахыг мөрөөддөг байлаа. Энэ мөрөөдлөө биелүүлэх боломжийг олгосон “Оюу толгой” компанийн хамт олон, Ханбогд сумын Засаг дарга болон гэр бүлийнхэндээ талархаж байгаагаа илэрхийлье.

 

 

-Тэтгэлэг хэдэн үе шаттай болсон бэ?

 

Ерөнхийдөө хоёр том шаттай байлаа. Нэгдүгээр шат бол анкетын буюу өөрийнхөө зорилгыг тодорхойлж, өөрийгөө илэрхийлэх шат байсан. Харин дараагийн шат нь ярилцлагын шат байсан. Энэхүү хоёр шатыг амжилттайгаар давсандаа баяртай байна.

 

-Тэтгэлэгт хамрагдах гэж байгаа залууст юу гэж зөвлөмөөр байна.

 

Юм нэгээр дуусдаггүй юм шүү. Олон улсын түвшинд хүрэхүйц “Оюу толгой” комданийн тэтгэлэгт хамрагдаад үзэх хэрэгтэй гэж хэлмээр байна.

 

С.Ганцэцэг

Shuud.mn
Сонин хачин