Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа
ЭНЕРЖИ РЕСУРС ХХК зүрхний эмгэгтэй хүүхдүүдийн эмчилгээнд 920 сая төгрөг хандивлалаа
2019-05-31

Зүрхний төрөлхийн гажигтай 40 хүүхдэд амьдрал бэлэглэх "Бяцхан зүрх" төслийг Энержи Ресурс компани Монголын Улаан загалмайн Нийгэмлэгтэй хамтран хэрэгжүүлэхээр болжээ.

 

 

 

Зүрхний төрөлхийн өвчнөөр шаналж буй бяцхан үрс болон тэдний эцэг эхийг баярлуулах сайн үйлсийн төсөл гурав дахь жилдээ хэрэгжиж байгаа бөгөөд анх удаа үндэсний компани санхүүжүүлж байна.

 

""БЯЦХАН ЗҮРХ" ТӨСЛИЙГ АНХ УДАА ҮНДЭСНИЙ КОМПАНИ САНХҮҮЖҮҮЛЖ БАЙНА"

 

 

МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Т.Баярчимэг "МУЗН хүмүүнлэгийн чиглэлээр төрдөө нэмэлт хүч болж ажиллах үүрэгтэй үндэсний хүмүүнлэгийн байгууллага. Манай байгууллага 2017, 2018 онд Эрүүл мэндийн хөтөлбөрийнхөө хүрээнд зүрхний төрөлхийн гажигтай олон хүүхдийг Бээжин, Хөх хотод хагалгаанд оруулсан. Шастины нэрэмжит III эмнэлгийн зүрхний мэс заслын эмч, мэргэжилтнүүд БНХАУ-ын мэс заслын мэргэшсэн эмч нартай хамтран үзлэг хийж, яаралтай мэс засалд орох шаардлагатай хүүхдүүдийг сонгон явуулдаг.

 

Өмнөх жилүүдэд уг төсөл гадаадын хандив, тусламжаар санхүүждэг байсан бол энэ жил дотоодын хувийн хэвшлээс анх удаа өндөр дүнтэй санхүүжилт олгож байгаад талархаж байгаагаа хэлмээр байна" гэв.

 

Ц.БААСАНДОРЖ: БИД ХҮҮХДИЙН БАЯРААР ХҮҮХДҮҮДДЭЭ БОДИТ БЭЛЭГ БАРИХААР ЗОРЬЖ АЖИЛЛАДАГ

 

 

Төслийн хүрээнд 40 хүүхдийн эмчилгээний зардлыг иж бүрэн дааж, БНХАУ-д мэс засалд оруулан эмчлэх бөгөөд үүнд шаардагдах 920 сая төгрөгийн санхүүжилтийг өнөөдөр Энержи Ресурс компаниас МУЗН-т гардуулан өглөө.

 

 

 

 

 

Энэ үеэр Энержи Ресурс компанийн дэд ерөнхийлөгч Ц.Баасандорж "Бид Хүүхдийн баяраар хүүхдүүддээ бодит бэлэг барихаар зорьж ажилладаг. "Бяцхан зүрх" төсөл өмнөх жилүүдэд гадаадын санхүүжилтээр хэрэгжиж ирсэн гэдгийг сонсоод хүнд өвчтэй хүүхдүүддээ ялангуяа амьдралын боломж бололцоо тааруу байгаа гэр бүлд туслах шийдвэрийг гаргасан.

 

Сонгогдсон 40 хүүхдийн эмчилгээ, замын зардал болон урд хөршид эцэг, эхийн аль нэгний хамтаар байрлан эмчлүүлэх зардал буюу нийт 920 сая төгрөгийн санхүүжилтийг манай компани гаргана.

 

Бид нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хүүхдүүдийн сайн сайхны төлөө, ялангуяа амьдралын бололцоо тааруу айлын хүүхдүүдэд туслах зорилгоор уг төслийг санхүүжүүлж байгаа. Цаашид манай хувийн хэвшлийнхэн энэ төслөд хамтран ажиллах байх гэж найдаж байна" хэмээн ярилаа.

 

Б.БУЛГАН: ЗҮРХНИЙ ТӨРӨЛХИЙН ГАЖИГ ДЭЛХИЙН ДУНДЖААС 4-5 ДАХИН ИХ БАЙНА

 

 

Төсөлд хамрагдах хүүхдүүдийг сонгон шалгаруулах, эмчилгээ, хяналт зэрэгт Шастины нэрэмжит III эмнэлгийн зүрхний мэс заслын эмч, мэргэжилтнүүд хамтран ажилладаг. Ингэхдээ байнгын эмнэлгийн хяналтанд байдаг хүүхдүүдээс эхний ээлжинд яаралтай эмчлүүлэх шаардлагатай хүүхдүүдийг сонгох бөгөөд Монголд эмчлэх боломжтой эсэх, амьжиргааны түвшин зэргийг харгалзаж үзэх аж.

 

Энэ талаар Шастины нэрэмжит III эмнэлгийн Зүрх, судасны мэс заслын тасгийн эмч Б.Булган "Хагалгааг БНХАУ-ын Хөх хотын улсын эмнэлэгт хийнэ. Хөх хотоос мэргэшсэн эмч нар ирж хамтарсан үзлэг хийгээд хагалгаанд орох хүүхдүүдийг сонгох юм.

 

Манай улсад төрөлхийн зүрхний гажиг 100 хүүхэд тутамд 4-5 тохиолдож байгаа. Энэ нь дэлхийн дунджаас 4-5 дахин их гэсэн үг. Уг нь бол ураг хоёр сартай болох үеэс зүрхний гажгийг оношлох бүрэн боломжтой хэдий ч манайхан эрүүл мэндийн боловсрол дутмагаас болоод гажигтай төрөх тохиолдол ийм өндөр байна. Эцэг эхчүүд жирэмслэхээсээ өмнө биеэ бэлдэх ёстой байхад өвчилснийхөө дараа уншиж судалдаг" хэмээж байв.

 

ЭХЭМҮТ-д төрөлхийн зүрхний гажигтай хэмээн оношлогдсон хүүхдүүд хагалгаанд орох шаардлагатай бол III эмнэлгийн Зүрх, судасны мэс заслын тасгийн хяналтад шилждэг юм байна. 

Shuud.mn
Сонин хачин
лхам...........:
сайхан компани шүү.төрийн томчуул нэр хүндийг нь унагаад байна уу? үгүй юу?
2019-05-31