Монголын үндэсний олимпийн хороо /МҮОХ/-ны тэргүүн дээд шагнал "Алтан од" одонгоор Үндэсний биеийн тамирын дээд сургуулийн захирал, Шинжлэх ухааны доктор, профессор Л.Алтанцэцэгийг шагналаа.
Шагналыг МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг, Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Ч.Амарсанаа нар Үндэсний биеийн тамирын дээд сургуулийн эрдмийн баяраар гардуулж, оюутан төгсөгчид, багш хамт олонд баяр хүргэв.
"Алтан од" одон нь МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүдийн хурлаар шийдвэрлэн олгогддог бөгөөд, Олон улсын олимпийн хороонд бүртгэлтэй шагнал юм. Өдгөө спорт, олимпийн хөдөлгөөнд үнэтэй хувь нэмэр оруулсан 79 зүтгэлтэн тус одонг хүртжээ.
Уншиж байна |