Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа
Голомт Банкны Гүйцэтгэх захирлаар ноён Норихико Като томилогдлоо
2019-05-27

Голомт Банкны ТУЗ-ийн гишүүдийн 2019.05.23-ны өдрийн шийдвэрээр ноён Норихико Като нь Ө.Ганзоригийн халааг аван ажиллах Голомт Банкны Гүйцэтгэх захирлаар томилогдлоо.

 

 

Ноён Норихико Като нь банкны салбарт 30 гаруй жил ажилласан арвин туршлагатай. Тэрээр ажлын гараагаа Bank of Tokyo (одоогийн MUFG)-оос эхлүүлж, Токио, Нью Йорк, Амстердам, Бахрейнд байгууллагын банк, хүний нөөц, байгууллагын төлөвлөлт зэрэг удирдлагын бүх шатанд ажиллаж байсан. Үүнээс гадна 2009-2016 онд Монголын банкны салбарт, тухайлбал Хаан Банканд Гүйцэтгэх захирлын орлогч болон Гүйцэтгэх захирлаар, Монголын Банкны холбоонд Дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байжээ.

 

Голомт Банкны Гүйцэтгэх захирлаар томилогдохын өмнө ноён Като нь Камбожийн Сатапана банкны Гүйцэтгэх захирлаар ажиллан тус банкийг дижитал үйлчилгээгээр улсдаа тэргүүлэгч банк болгож чадсан байна.

 

Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, нэр хүнтэй банкир ноён Катогийн ажлын туршлага, шинэлэг арга барил, удирдлага дор Голомт Банк ирээдүйд их амжилт руу хөтлөгдөнө гэдэгт итгэл төгс байна.

 

Голомт банкны нийт харилцагчид, хамт олны нэрийн өмнөөс Гүйцэтгэх захирал Норихико Катод ажлын өндөр амжилт хүсье!

Shuud.mn
Сонин хачин
Гадаадын мэргэжилтнүүд гэхээр улс улс дамжсан, очсон газар болгондоо эхнэр авсан, өөрийн гэр орон гэж байхгүй, и-майл бичихээс өөр боловсролгүй хүмүүс байдаг л юмдаа.
2019-05-29
Íî¸í Êàòî òçì áóì íàñëàã
2019-05-27
GOLOMTIIN ZEELIIN HYY BUURAH NI DEE YAMAI DAA
2019-05-27
Төрийн биш хувийн байгууллагад гүйцэтгэх удирдлагаар томилогдсон байна. Хувийн компани хэнийг ажиллуулахаа өөрөө мэднэ. Япончуудаас суралцах юм их бий
2019-05-27
Зочин:
Яг зөв.Үмбүү монголчууд юу ч хийж чадахаа бсан.Ядаж гадаадын туршлагатай боловсон хүчнээр ажлаа өөд нь татах хэрэгтэй. Одоо АТГ,ЦЕГ,шүүх,прокуроруудыг гадны хүмүүсээр солих хэрэгтэй. Тэгвэл жинхэнэ цэвэрлэгээ хийгдэнэ. Нөгөө Румыны мундаг эмэгтэй ,Путин хоёр бхад Монгол сэргээд л явчихнаа
2019-05-27
ИРГЭН:
ЮУ вээээээээ Монголд ТӨР бна уу Бүх л ТОМООХОН албан газар-г Гадаадынхнаар удирдуулаад л АРАЙ БИШ ЭЭ ТЭР хүмүүёийн ЗАРИМ НЬ ОЛИГТОЙ Боловсрол ЧАДВАРГҮЙ бдаг шүүү
2019-05-27
Төрийн биш хувийн байгууллагад гүйцэтгэх удирдлагаар томилогдсон байна. Хувийн компани хэнийг ажиллуулахаа өөрөө мэднэ. Япончуудаас суралцах юм их бий