АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Япон улсад төрийн айлчлал хийж буй. Тэрбээр өнгөрсөн бямба гарагт Токиогийн Рёгокү Кокугикан ордонд зочилж, сүмо бөхийн барилдааныг үзжээ.
Доналд Трампийн сумогийн ордонд зочилсон завшааныг ашиглаж Монгол эрийнхээ хийморь, золбоог гайхуулах байсныг Их аварга Асашёорюү Д.Дагвадорж цахим хуудсандаа нийтэлсэн байна.
Тэрбээр "Ананд жаахан хийморьтой үзмээр байна. Түрүүлэх боломж 100 хувь байсан. "Маягашира" зиндаа чанар муудсан байна шүү. Түрүүлээд Трампд Монгол эр хүний золбоотой бахтай сайхныг харуулах байсан юм. Тэр Ичкогийн байж байгааг, "Сүх далайтал үхэр амар" гэдэг шиг үнэн амар нэг хүн байна. Жаахан сэргэ л дээ. Жавхаатай үз л дээ. Бөхийн боорцог шиг цацаал явчих л даа" хэмээн бичжээ.
Г.Сүрэн