Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа
Голомт банк гадаад худалдааны санхүүжилтийн шилдэг хамтрагч банкаар өргөмжлөгдлөө
2019-05-22

“Олон улсын хөрөнгө оруулалтын банк” нь эдийн засгийн хамтын ажиллагааг дэмжих зорилгоор гишүүн улсуудынхаа банкуудаар дамжуулан жижиг дунд үйлдвэрлэл болон нийгэмд чиглэсэн төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлдэг хөгжлийн байгууллага юм. Тус банк нь 2016 оноос эхлэн Монгол Улсын бизнес эрхлэгчдийн гадаад худалдаа, импортын бизнесийг санхүүжүүлэхэд Голомт банктай хамтран ажиллаж эхэлсэн ба уг хамтын ажиллагааг үнэлж “The most active issuing bank in Mongolia” буюу “Монгол дахь хамгийн идэвхтэй гадаад худалдааны санхүүжилтийн банк”-аар өргөмжлөлөө.

 

 

2019 оны эхний улирлын байдлаар Монгол Улсаас нээгдэж буй нийт импортын аккредитивийн 42%, гадаад баталгааны 33% нь Голомт банкаар нээгдэж байна.  Голомт банк нь дэвшилтэт технологи, байгальд ээлтэй бараа бүтээгдэхүүн, тоног төхөөрөмжийг дотоодын зах зээлд нэвтрүүлэхэд худалдааны санхүүжилтийн төрөл бүрийн шийдлийг санал болгодог ба уул уурхай, хөдөө аж ахуй, барилга, бөөний болон жижиглэнгийн худалдаа, дотоодын үйлдвэрлэгч нарт зориулан импортын зээл, аккредитив, баталгаа, факторинг, инкасс, бүтцэт санхүүжилтийн үйлчилгээг олон улсын 100 гаруй банк, санхүүгийн байгууллагуудтай хамтран харилцагчдынхаа гадаад худалдааг дэмжин ажиллаж байна.

 

 

Гадаад худалдааны санхүүжилттэй холбоотой мэдээллийг

trade@golomtbank.com болон 7011-1646/1380/ дугаараас авна уу.

Shuud.mn
Сонин хачин