Засгийн газраас Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлыг сольжээ. Энэ удаа Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар Г.Амартүвшинг томилох чиглэл өгч тус банкны ТУЗ томилгоог баталгаажуулсан байна. Г.Амартүвшин нь Хас банкны ерөнхий захирлаар ажиллаж байгаад Хөгжлийн банкийг удирдахаар болсон нь энэ.
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнийн ахалсан ажлын хэсэг Хөгжлийн банкийг шалгаж буй. Л.Оюун-Эрдэнэ сайд хэвлэлд мэдээлэл өгөхдөө Хөгжлийн банкны удирдлагыг солино, гадаад менежменттэй болгох ч магадгүй тухай ярьж байсан юм.
Б.Болд
Уншиж байна |