Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна ҮЙЛ ЯВДАЛ: “Хааны ханш” тусгай үзэсгэлэн гарч байна Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
Шинэ журам: УИХ-ын гишүүн, сайд, дарга нарт ЖДҮХС-гийн зээл олгохгүй
2019-05-14

ЖДҮХС-гаас зээл олгох шинэ журам батлагджээ. Энэ талаар ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан өнөөдөр (2019.05.14) мэдээллээ.

 

 

Шинэ журманд төрийн өндөр аллбан тушаалтан болоод тэдний гэр бүлийн компанид ЖДҮХС-гийн зээл олгохгүй хэмээн тодорхой заасан гэдгийг тэрбээр онцоллоо. Тодруулбал, Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, сайд, агентлаг болон төрийн өмчит үйлдвэр, аж ахуйн дарга, аймаг сумдын дарга нар, тэдний гэр бүлийн мэдэлд байдаг, хувьцаа эзэмшдэг компаниудад ЖДҮХС-гийн зээл олгохгүй хэмээн журамлажээ.

 

Мөн журманд ХХААХҮ-ийн сайдын шийдвэрээр зээл олгодог зохицуулалтыг болиулсан гэнэ. Зөвхөн сонгон шалгаруулах журмын дагуу зээл олгох аж. ЖДҮХС-гийн зээл олгох төслийг сонгон шалгаруулахдаа эхлээд олон улсын байгууллагын аргаар нарийвчилсан үнэлгээ хийнэ. Дараа нь газар нь магадлан хянах юм байна. Төслийг сонгон шалгаруулах хороо долоон хүний бүрэлдэхүүнтэй. Тэдний дөрөв нь мэргэжлийн холбоод, олон нийтийн төлөөлөл байна.

 

Үүнээс гадна шинэ журманд дараах зүйлсийг тодорхой заажээ. Тухайлбал:

 

-Хөнгөлөлттэй зээл, зарим төслийн сонгон шалгаруулах эрхийг орон нутагт шилжүүлсэн.

-Зээлийн муу түүхтэй, зээлийн үлдэгдэлтэй бол төслийн сонгон шалгаруулалтад хамрагдах боломжгүй.

-ЖДҮХС-аас шууд зээл олгож байгаа тохиолдолд даатгалд заавал хамруулна.

-ЖДҮХС 20 саяас 1 тэрбум төгрөг хүртэлх үнийн дүнтэй төслийг хүлээн авна. Орон нутагт 20 саяас 200 сая төгрөгийн зээл олгоно.

 

Шинэ журам өмнө гарсан алдаа дутагдал, гажуудлыг бүгдийг арилгасан гэдгийг ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан хэлж байна. ЖДҮХС-аас 2018 онд 233 иргэн, аж ахуйн нэгжид 96.2 тэрбум төгрөгийг олгосон. Харин 2019 онд 47 тэрбум төгрөгийн санхүүжилт олгоно. Үүнээс 20.5 тэрбум төгрөгийг орон нутагт шилжүүлжээ. 2019 онд ЖДҮХС-аас санхүүжилт хүссэн төслийг 05 дугаар сарын 27-ноос 06 дугаар сарын 10-ны хооронд хүлээн авна.

 

ЖДҮХС-гийн шинэ журамтай энд дарж танилцана уу.

 

Б.Болд

Shuud.mn
Сонин хачин
ЗОЧИН:
Энгийн ард иргэдэд олдохгүй. УИХ-ын гишүүдийн танил, албан тушаалтан эрх мэдэлтнүүдийн танил талдуудад олгох нь ойлгомжтой. Тийм учраас татан буулга.
2019-05-16
УЛАЙДАГГҮЙ УЛААН САЙДАА:
НЭГ ЮМ ХЭЛЧИХЬЕ. НААД САН НЭРТЭЙ УЛСТӨРИЙН КАССАА ТАТАН БУУЛГА. НААД КАССНААС ЧИНЬ УРЬД НАСАНДАА Ч, ЭНЭ НАСАНДАА Ч БАС ХОЙД НАСАНДАА Ч ЭНГИЙН АРД ОЛОН ЗЭЭЛ АВЧ ЯВСАН ТҮҮХГҮЙ, АВЧ БАЙГАА Ч ҮГҮЙ , АВЧ ЧАДАХ Ч ҮГҮЙ.
2019-05-15
Иргэн:
Жинхэнэ бор зүрхээрээ яваа тариаланчиддаа ахиухан хүртээгээрэй?!
2019-05-15
Үнэн үг:
Унгасан хойноо хавчдаг МАН.Дандаа өнгөрсөн борооны хойноос цув нөмрөнө.
2019-05-14
Yo.yo:
Huuhed.fuugiinhee ner deer Amar avna
2019-05-14
монгол:
МАН намийн менге гэж юу байхав дээ татвар телегчдийн менгийг хуутэй зээлуулж 2020 онд бугд дахин дэвших нухээ ухаж байна энэ зээл гэж солиоорч байхаар тэтгэвэр тэтгэмж цалингаа нэмээч наад менге чинь эргээд телегдехгуй улсийн сан хоосроод ард тумэн хохироод МАН намийнхан 2020 онд бугд их хуралд сонгогдоод дуусна ийм л дур зураг харагдаж байна
2019-05-14
Төрийн сайд, дарга нар бүгдээрээ ЖДҮ ээс хуваагаад авчихсан юм чинь мэдээж дахиж шуналтахгүй биздээ!!! Худлаа өмнөх булхайгаа цайруулах гэж зээл өгөхгүй гэж тэнэгтэхээ боль !!!
2019-05-14
БАТ:
Зүгээр л өнгөлөн далдалт иргэдийг молигдох л журам гаргах юм. Улаан яаж шинэчлэгдэх вэ дээ. үүнээс өөр амьтан Монгол төрд алга уу. ЖДҮ-н зээлийг авахыг хүссэн бүх хүмүүсийг оролцуулж, нээлттэй явуулбал л шударга явагдах болов уу гэж бодном
2019-05-14
zochin:
odoo ugaasaa naana chin ym uldsiim vvv lalruudaa
2019-05-14
Зочин:
Энэ Улаан гэж Монголыг 30 жил ямар ч хөгжил дэвшилт хүргээгүй, харин ч өрөнд бариулж өтөнд идүүлэсэн төгцөгөөс өөр ажиллуулчих хүн алга уу?
2019-05-14
Зочин:
Тэд зүгээр далдуур хуйвалдаад авчихна ш дээ. Ямар ч итгэл алга даа.
2019-05-14
Ард түмэн тэнэг биш шүү муу зөнөгөө өмнөх зээлийг та нар хамаарал бүхий улсаараа дамжуулж л аваа биз дээ яг өөрсдийнхөө нэрээр биш
2019-05-14
ЧАДАХ УУ? ТА НАР
2019-05-14
Hariutslaga tootsoochee
2019-05-14
Nam bus irgen:
Dahij zeel avch ideh shaardlaga ogt baihgui hulgaichuudad. Tsadval tsadah tsag ni alin galavin bolson.
2019-05-14
ed nar hangalttai idsen odoo ideh yamarch shaardlaga bhgui shuu dee ulaadaggui ulaan mineee
2019-05-14