Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна ҮЙЛ ЯВДАЛ: “Хааны ханш” тусгай үзэсгэлэн гарч байна Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
Ч.Улаан: Өнөөдрөөс махны үнэ тогтворжино
2019-05-14

ХХААХҮЯ-наас махны нийлүүлэлт, үнийн талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан өнөөдрөөс махны үнэ тогтворжино гэж хэллээ. Тэрбээр “Хүчит шонхор захад махны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх арга хэмжээг авлаа. Өнөөдрөөс махны нийлүүлэлт тодорхой хэмжээгээр нэмэгдэнэ. Ингэснээр махны үнэ тогтворжино. Цаашид дулааны аргаар мах боловсруулах үйлдвэрүүд зах дээрээс махны нийлүүлэлтээ хангахгүй" гэв. 

 

Салбарын яам болон мэргэжлийн байгууллагууд мах боловсруулах үйлдвэрүүдэд шалгалт хийсэн байна. Тус шалгалтаар дулааны аргаар мах боловсруулах үйлдвэрүүд итгэмжлэгдсэн махны үйлдвэрээс махаа бэлтгэх тухай журмыг зөрчсөн нь илэрчээ. Үйлдвэрүүд шууд зах зээл дээрээс махаа бэлтгэж байгаа нь махны хомсдол үүсч, үнэ хөөргөдөх шалтгаан болж байгааг тогтоосон байна. Тиймээс боловсруулах үйлдвэрүүд зах дээрээс мах бэлтгэхийг хориглож, тодорхой арга хэмжээ авахаар болжээ. 

 

 

Цаэашид үйлдвэрийн аргаар бэлтгэсэн мах экспортолж байгаа компаниудад дотоодын зах зээлийн хангамжид тодорхой хэмжээний үүрэг хүлээлгэнэ. Экспортод гаргаж байгаа махныхаа тодорхой хэсгийг  дотоодын зах зээлд нийлүүлсэн нөхцөлд мах экспортлох эрхийг нь баталгаажуулах журам тогтооно. Цаашид энэ онд бэлтгэсэн махнаас 2-3 дахин их аюулгүй нөөц бэлтгэхээр тодорхой зохицуулалтын арга хэмжээ авч байна. 2019 онд 10-12 мянган тонн мах бэлтгэнэ. Нөөцийн махны үнэ цаашид тогтвортой байна” гэсэн мэдээллийг өглөө.

 

Махны өнөөгийн үнийг 2018 оны мөн үетэй харьцуулахад хонины мах 17 хувь, ямааны мах 28 хувь, үхрийн мах 14 хувь, адууны мах 11 хувиар өссөн байна.

 

Сүүлийн 10 хоногийн хугацаанд 791 тонн мах нийслэлийн зах зээлд нийлүүлэгджээ.

 

Б.Болд

 

Shuud.mn
Сонин хачин
Archaagui ard rumeniig eleg barij ene heden uhaangui malnuud arai davarch bnuu
2019-05-14
Уул үүл:
Чаддаг юм бол хэн нэг нь одоо хариулчих даа. Харъя л даа
2019-05-14
Уул үүл:
Хэдэн жилийн өмнө Ганхуяг сайд байхадаа талхны үнэ мэддэггүй байсан. Одоо Улаан гуай махны үнэ мэдэхгүй. Эд нар үнэн доромжилж байнаа. Ерөнхийлөгч гуай та ч гэсэн томроод байх юм байхгүй, юу мэдэж байгаа юм ер нь худлаа төмөр зам энэ тэр гэж ядуу ардын хүүхдүүдийг хүчээр цэрэгт татчихаад энэ чинь ардчилсан нийгэм шүү. Саналаа бичээч дээ. айж хулчиих юу байна. Насаараа төрд ажиллачихаад хоногийн хоолны махаа авч чадахгүй байна. Амьд явах хэрэг байна уу даа.
2019-05-14
Уул үүл:
Чи юу ч чадахгүй,амжихгүй, барахгүй арай ч дээ
2019-05-14
Уул үүл:
Малнуудаа мах та нараас үнэтэй байна шүү. Ёстой үхэр юмаа чи. Сангийн сайд байхдаа Монголын дансыг улайлгачихаад одоо малчдын хотыг улайлгах чинь дутаж дээ
2019-05-14
Монгол:
Цаазын яалтай болгохгүй бол энэ сайд дарга нар үнэн даварч байна шдээ энэ сайд нарыг цаазалдаг болгоёо
2019-05-14
Зочин:
Амьдаар нь гаргахаа л больчооч
2019-05-14
Тэнэг:
Тэнэг юм яриад байгаарай. Хүчээр үнэ барина гэж байхгүй ээ. Малчид хүн аод түмэн биш үү.
2019-05-14
Үнийг нь тогтворжуулах юмуу, буулгах буулгах юмуу. А
2019-05-14
hohi chinee.dahiad naaduulaa songooroi
2019-05-14
sanaljav:
yaduu ard tymnee shulj bna.tur zasag tengert hadsan ynend hyrgeed teriigee togtoono genee.
2019-05-14
зочин:
үнэ нэмээд дараа нь тогтворжуулдаг гоё арга байна даа
2019-05-14
Засгийн газрийг огцруулах цаг нь болжээ Энэ новшнууд юун МАНАН гаасаа дор новшнууд байна ш дээ
2019-05-14
ЮуН тогтвожих вэ новшийн төгцөгөө махны үнийг 7000- с доош буулгаж хуучин үнэнд нь оруул шаардаж байна
2019-05-14
Сайдаа, зүгээр л хамгийн ойрын байрны доод талын дэлгүүр ороод үз дээ.
2019-05-14
бодлын хулгайч:
ХАР ХУДАЛЧ.................
2019-05-14
irgen:
naad mahnii ynee dotooddoo 2 dahin buuruul maluudaa !!!! naad zalin tetgevriinhee harizaag haraach tenegyyd chin yaj amdarch baina gej boddog bainaa
2019-05-14
зочин:
үнэ ханачихаад байна сайд гуай чиний хэрэг байна уу даа
2019-05-14
зочин:
Замын Үүд 2 автомашин 1600 бог мал амьдаар хил гаргаж гаалмйн бүрдүүлэлт хийж байхад махны үнэ буурахгүй. Хятадуудад амьдаар мал гаргахаа зогсоох. Тусгай зөвшөөрлийн хүчингүй болгох
2019-05-14
Zasagaa ajlaa hiilde:
Zasag aa ajlaa hiij suugaachee gol hunsee china meduulcheed tur zasaggui irged shig bh ym
2019-05-14
төр гэж бгаа ю бол тэгмээрсэн ховдын нэг хятадуудтай нийлсэн махны чэнж нахарт ард түмнээ доромжлуулаад сууж бдаг рдорж ч билүү нэг илүү дутуу чалчдаг гар
2019-05-14
зочин:
тогтворжино гэсэн чинь юу гэсэн үг вэ өнөөдрийн ханшаар зарагдана гэсэн үг биз дээ Үнийг бууруулна гэж байхгүй юм уу Сайдаа Арт түмэн тартагтаа туллаа. Та юу хийв
2019-05-14
hohi chinee.dahiad naaduulaa songooroi
Өнгөрсөн оны мөн үеэс 2 дахин үнэтэй болоод байна даа , Сайд аа
2019-05-14