Эрдэнэс Тавантолгой ХК-ийн ТУЗ-ийн ээлжит хуралдаан маргааш 10.00 цагт Элит төвд болно. Энэ хуралдаанаар 1072 хувьцааны ногдол ашиг тараах эсэхийг хэлэлцэнэ гэх хүлээлт бий.
Гэхдээ Эрдэнэс Тавантолгой ХК 2018 оны цэвэр ашгаасаа ногдол ашиг хуваарилахгүй гэдгийг тус компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг хэлж байна. Энэхүү шийдвэрийг тус компанийн ТУЗ-өөс гаргасан байна. Иргэдэд ногдол ашиг тараахын оронд дэд бүтцийн томоохон төсөл хөтөлбөрөө санхүүжүүлэхээр болсон гэнэ.
Эрдэнэс Тавантолгой ХК 807.6 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан юм.
Б.Болд