Улсын Драмын Эрдмийн Театрын залуу жүжигчин Б.Золжаргал, хүндийг өргөлтийн тамирчин М.Анхцэцэг нар гэр бүл болж, өнгөрөгч 2018 оны аравдугаар сард анхны үрээ өлгийдөн авсан.
Хүндийг өргөлтийн тамирчин М.Анхцэцэг амаржаад ердөө гурван сарын дараа бэлтгэлдээ орсон төдийгүй тун саяхан дэлхийн тавцанд эх орныхоо нэрийг дахин дуурсгалаа.
Тэрбээр БНХАУ-ын Нинбо хотноо болсон Хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний 81 кг-д огцом өргөлтөөр 93 кг, түлхэлттэй өргөлтөөр 113 кг өргөж, огцом ба түлхэлттэй өргөлтөөр тус бүр хүрэл медаль, нийлбэр дүнгээр 206 кг-аар мөнгөн медаль (Хоёр хүрэл, нэг мөнгө , нийт гурван медаль) хүртсэн бахдам амжилт үзүүлжээ.
Г.Сүрэн
Уншиж байна |