Сонирхогчдын боксын Азийн аварга шалгаруулах тэмцээн Тайланд улсын нийслэл Бангкок хотноо дөрөвдүгээр сарын 16-27-ны хооронд зохион байгуулагдаж байна. Тэмцээний 60 кг-ын жинд тулалдсан Эрдэнэбатын Цэндбаатар Ази тивийн аварга боллоо. Тэрбээр Казахстаны З.Сапиуллинтай тулалдаж, илт давуугаар ялалт байгуулан, эх орныхоо төрийн дууллыг эгшиглүүллээ.
М.Болд
Уншиж байна |