МҮБХ-ноос улирал бүр зохион байгуулдаг хишиг барилдааны 43 дахь цуврал буюу "Чингис хаан" банкны нэрэмжит "Сонгинохайрханы хишиг" Чансаа өндөр шилдэг 128 бөхийн барилдаан өчигдөр боллоо.
Барилдаанд аварга С.Мөнхбат, арслан Э.Оюунболд, гарьд Б.Гончигдамба, заан М.Өсөхбаяр, Б.Батмөнх, Н.Түвшинбаяр тэргүүтэй бөхчүүд зодоглосноос улсын арслан Э.Оюунболд 7 даван түрүүлж, улсын харцага Н.Золбоо үзүүрлэв. Их шөвөгт начин Ч.Хөхчирэнгэр, Д.Амарсайхан нар, дунд шөвөгт аварга С.Мөнхбат, заан М.Өсөхбаяр, харцага Х.Гантулга, аймгийн арслан О.Наранбаатар нар шалгарлаа.
М.Болд
Уншиж байна |