Монголбанкнаас энэ сарын 8-ны өдөр Капитал банкийг татан буулгаж, үйл ажиллагааг нь зогсоосон. Тус банк дампуурснаар төрийн болон хадгаламж эзэмшигчдийн ихээхэн хэмжээний мөнгө "алга болоод" байна.
Хадгаламж эзэмшигчид нэгдэж, Монголбанк болон АТГ-т шаардлага хүргүүлсэн. Шаардлагыхаа хариуг авахаар тэд өнөөдөр дахин цуглалаа. Монголын хохирогчдын нэгдсэн холбооны тэргүүн Х.Оюунцэцэг Монголбанк Засгийн газарт мэдэгдэхгүйгээр Капитал банкны дампуурлыг зарласан хэмээн мэдэгдлээ. Мөн тэрбээр Капитал банкны эзэн, УИХ-ын гишүүн Б.Ундармаа хадгаламж эзэмшигчтэй биечлэн уулзаж, "удахгүй мөнгө орж ирнэ" хэмээн хүлээж байхыг хүссэн гэж ярилаа.
Уншиж байна |