Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна ҮЙЛ ЯВДАЛ: “Хааны ханш” тусгай үзэсгэлэн гарч байна Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно
Капитал банкны талаар Монголбанкнаас мэдэгдэл гаргалаа
2019-04-10

Харилцагч, хадгаламж эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн тогтвортой байдлыг хангах үүднээс Монголбанкны Ерөнхийлөгчийн 2019 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн А-96 дугаар тушаалаар Капитал банкийг албадан татан буулгах шийдвэр гаргаж, Банкны эрх хүлээн авагч томилсон.

 

 

Банкны эрх хүлээн авагч томилогдсоноор Капитал банкны үйл ажиллагааг зогсоон, тус банкны тайлан тэнцэл, хөрөнгийг хүлээн авахаар түргэн шуурхай ажиллаж байна.

 

Капитал банкны тайлан тэнцэл, хөрөнгийг хүлээн авсны дараа:

 

  • 20 сая төгрөгөөс доош дүнтэй харилцах, хадгаламж эзэмшигчдийн нөхөн төлбөрийг ойрын хугацаанд Хаан банкаар дамжуулан олгоно. Аль салбараар олгохыг Хаан банкнаас зарлана. Та бүхний даатгалын нөхөн төлбөрийг Хадгаламжийн даатгалын сангийн эх үүсвэрээс яаралтай олгохын тулд Хаан банк, Хадгаламжийн даатгалын корпорацитай хамтран ажиллаж байна.

  • 20 сая төгрөгөөс дээш дүнтэй харилцах, хадгаламж эзэмшигчдийн нэхэмжлэлийг Банкны эрх хүлээн авагч удахгүй авч эхэлнэ. Шаардлагатай мэдээллийг цаг тухай бүр хүргүүлнэ.

 

Иймд Капитал банкны харилцагчид Та бүхнийг тайван хүлээцтэй хандахыг хүсч байна.

 

Монголбанк

2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр

Shuud.mn
Сонин хачин
иргэн:
Голомт банкны өнгөрсөн улирлын цэвэр ашиг 32 тэрбум төгрөг.
2019-04-11
kaiptal bank:
ene bankiig dampuuruulahad hurgesen hun bol Ariunbold Delgertsetseg nar ene nuhduudiig horih heregtei dansuudiig haaj bituumjlen hiliin horig tabih heregtei dee odoo bas Ganzorig gej ene bank Bishreltiin neg hurgan zahiral bii ter ih hir hiisen hun Saruul toyeriig ni huraah heregtei
2019-04-10
Зээлийн багц 80 хувьд хүрч муудсан байхад Монголбанк ямар ч арга хэмжээ аваагүй байна. Иймд Баяртсайханыг огцруулах хэрэгтэй шүү
2019-04-10
Хэхэ:
Төр их ашиг хийж дээ. Монгол банк их итгэлтэй байна.
2019-04-10
Монголбанк:
Капитал банкны дараагийн дампуурах магдлалтай банк юу вэ? Голомт байж болзошгүй гэнэ шүү. ХХБ ч асуудалтай талаар яригдаад эхэллээ.
2019-04-10
иргэн:
Голомт банкны өнгөрсөн улирлын цэвэр ашиг 32 тэрбум төгрөг.