Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна ҮЙЛ ЯВДАЛ: “Хааны ханш” тусгай үзэсгэлэн гарч байна Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно
Ж.Питер Морроугийн нэрэмжит ХААН Банкны олимпиадыг найм дахь жилдээ зарлалаа
2019-04-10

 

 

ХААН Банкны Гүйцэтгэх захирал агсан Ж.Питер Морроугийн нэрэмжит ХААН Банкны олимпиадыг энэ жил найм дахь жилдээ зарлалаа. Банк санхүүгийн чиглэлээр суралцаж буй оюутнуудын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг тус олимпиад энэ сарын 20-23-нд болох бөгөөд өмнөх жилүүдийн адилаар оюутнууд ганцаарчилсан болон багийн төрөлд  өрсөлдөнө.

 

Нэг сургуулиас дээд тал нь хоёр баг оролцох төдийгүй хөдөө орон нутагт салбартай сургуулиудын хувьд орон нутгийн нэг баг сойх боломжтой юм. Баг тус бүр 5 хүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд гишүүдийн хувьд банк санхүүгийн чиглэлээр 3, 4-р курст суралцаж буй оюутан байна. Ганцаарчилсан төрөлд зөвхөн багийн гишүүд оролцоно. Харин багт ороогүй оюутан ганцаарчилсан төрөлд оролцох боломжгүй юм байна.

 

Тэргүүн байр эзэлсэн баг Шилжин явах цом, өргөмжлөл, 1.5 сая төгрөг хүртэх бол дэд байрын эзэн багийг цом, өргөмжлөл, 1 сая төгрөг хүлээж буй. Харин ганцаарчилсан төрөлд эхний гурван байрын эзэд өргөмжлөл, мөнгөн шагналтай. Мэдээж хэрэг уламжлал ёсоор эхний таван байранд шалгарсан оюутнуудад  ХААН Банкинд ажилд орох урилга болон 3-р курсын шилдэг 1 оюутан Питер Морроугийн нэрэмжит 500.000 төгрөгийн сургалтын төлбөрийн тэтгэлэг (3-р курсын оюутан эхний 5 байранд шалгарсан тохиолдолд ажилд орох урилга нь нэг жилийн хугацаанд хадгалагдана) хүртэнэ.

 

ХААН Банкны удирдлагын хорооны болон газар хэлтсийн захирлууд олимпиадыг шүүн явуулах юм. Олимпиадын бүртгэл ганцхан өдөр буюу 4-р сарын 15-нд болох тул оролцохыг хүссэн оюутнууд ХААН Банк цамхагт 10:00-17:00 цагт ирж бүртгүүлэх ёстой. Бүртгүүлэхээр ирэхдээ ямар бичиг баримт авчрах болон илүү дэлгэрэнгүй мэдээлэл, олимпиадын удирдамжтай ЭНД дарж танилцана уу.

 

Shuud.mn
Сонин хачин