Капитал банк татан буугдаж, хадгаламж эзэмшигчид иргэд хөрөнгөө хэрхэн буцаан авах талаар тодорхой мэдээлэлгүй байна. Хуулиар 20 хүртэлх сая төгрөгийн хадгаламж даатгалтай учраас эрсдэлгүй. Уг мөнгийг Хаан банкаар дамжуулан олгоно гэсэн ч одоогоор өгөөгүй байна.
Харин 20 саяас дээш хадгаламжтай 800 гаруй харилцагч байгааг Хохирогчдын нэгдсэн холбооны тэргүүн Х.Оюунчимэг хэлж байна. Тухайн иргэдийн төлөөлөл өнөөдөр Монгол банк болон АТГ-т шаардлага хүргүүллээ.
Уншиж байна |