“Эрдэнэт үйлдвэр”-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн тушаал гаргаж, орлогч захирлуудаа томилжээ. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал нь дөрвөн орлогчтой байх аж.
Ерөнхий захирлын 1-р орлогч бөгөөд Ерөнхий инженерээр Т.Батмөнх, Санхүү, эдийн засаг хариуцсан орлогчоор Д.Үүрийнтуяа, Хамтын ажиллагаа, нийгмийн асуудал хариуцсан орлогчоор Д.Дэлгэрбаяр, Хөгжлийн асуудал хариуцсан орлогчоор П.Энхбат нар томилогдож, шинэ захирлууд 2019 оны дөрөвдүгээр сарын 08-ны өдөр ажлаа хүлээн авлаа.
Ерөнхий захирал Х.Бадамсүрэн орлогч захирлуудаа томилохдоо “Эрдэнэт үйлдвэр”-т ажиллаж байсан, ажил мэргэжилдээ туршлагажсан, хамт олондоо төдийгүй салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүсийг сонгон, багаа бүрдүүлсэн аж.
М.Болд
Уншиж байна |