Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна ҮЙЛ ЯВДАЛ: “Хааны хаш” тусгай үзэсгэлэн гарч байна Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно
Бас нэг банк “АЛГА БОЛЛОО”
2019-04-09

Сүүлийн 20 жилийн хугацаанд Монголын санхүүгийн салбарт үйл ажиллагаа явуулдаг байсан цөөнгүй банк “алга болов”. Төв Ази, ХОТШ, Сэргээн босголт, Ард, Хадгаламж, Монгол бизнес, Монгол хоршоо, Монгол шуудан, Зоос, Анод зэрэг банк түүх болон үлдэв. Тэд дампуурсан, өөр хооронд нь нэгтгэсэн гэх шалтгаанаар банкны салбараас арчигдсан. Тэдний араас УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн Капитал банк оров.

 

 

Монголбанкнаас “хадгаламж эзэмшигч, харилцагч болон мөнгөн төлбөрийн шаардах эрх бүхий этгээдийн мөнгөн хөрөнгийг тэдний анхны шаардлагаар гарган өгч чадахгүй, банк хоорондын төлбөр тооцооны гүйлгээг саатуулж, банкны заавал байлгах нөөц, төлбөр түргэн гүйцэтгэх чадвар, банкны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүдийг хангаж чадахгүйд хүрч, тус банк цаашид хэвийн үйл ажиллагаа эрхлэх чадваргүй болсон” хэмээн мэдэгдэв. Өчигдрөөс эхлэн тус банкийг ажиллах  боломжгүй, дампуурсан гэж төв банк зарласнаар хадгаламж эзэмшигч иргэд сандарч эхэллээ.

 

Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулинд зааснаар 20 сая хүртэл төгрөгтэй тэнцэх хэмжээний харилцах данс болон хадгаламж даатгагдсан байдаг. Ингэснээр энэ банкинд 20 хүртэлх сая төгрөгийн хадгаламжтай иргэд Хаан банкаар дамжуулан мөнгөө авах боломжтой. Энэ нь Капитал банкны харилцах, хадгаламж эзэмшигчдийн 99.5 хувь гэдгийг төв банкны мэдэгдэлд дурджээ.

 

Хөрөнгийн зах зээлийн шинжээч Д.Ангар “Капитал банк дампуурчээ. Хадгаламж эзэмшигч нар 20 сая хүртэлх төгрөгөө Хадгаламжийн даатгалын корпорациас нөхөн авна. Жишээ нь 100 сая төгрөгийн хадгаламжтай хүн дээрх банк дампуурсантай холбоотойгоор 20 сая төгрөгийг л авна гэсэн үг. 80 сая төгрөг нь bye bye. Бүх банкны хувьд дээрх зохицуулалт адил хэрэгжинэ. Хуулийн зохицуулалтыг нь тайлбарлав. Элдэв байр суурь илэрхийлээгүй болно” хэмээн цахим хуудсанаа бичжээ. Тэгэхээр Капитал банкинд итгэж хөрөнгөө байршуулсан иргэдийн тодорхой хувь нь хохирч болзошгүй нь.

 

Харин хадгаламжийн даатгалд хамрагдахгүй тохиолдлыг Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн 7 дугаар зүйлд зааснаар зохицуулна.

 

7 дугаар зүйл.Даатгалд үл хамаарах нөхцөл

 

7.1.Дараах хадгаламж хадгаламжийн даатгалд хамаарахгүй:

7.1.1.Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 4.1-д заасан этгээдийн нэргүй, дугаарласан, эсхүл хуурамч нэрээр нээсэн данс;

7.1.2.нэргүй хадгаламжийн сертификат болон бусад төрлийн нэргүй санхүүгийн хэрэгсэл; 

7.1.3.нэрлэсэн үнээр эргэж төлөгдөхгүй хадгаламж.

7.2.Дараах этгээдийн хадгаламж хадгаламжийн даатгалд хамаарахгүй:

7.2.1.банк;

7.2.2.төрийн байгууллага, нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллага;

7.2.3.эрүүл мэндийн, тэтгэврийн болон нийгмийн албан журмын даатгалын сан;

7.2.4.Банкны тухай хуулийн 3.1.2-т заасан банкны холбогдох этгээд;

7.2.5.даатгалын тохиолдол бий болохоос өмнөх гурван жилийн хугацаанд банкны санхүүгийн тайланд аудит хийсэн аудитор болон аудитын байгууллага;

7.2.6.Монголбанкны хяналт шалгалтын тайлангаар банкны санхүүгийн байдал муудахад нөлөөлсөн, банкны үйлчилгээ авахдаа санхүүгийн давуу эрх эдэлсэн нь тогтоогдсон дор дурдсан хадгаламж эзэмшигч:

7.2.6.а.гүйлгээний төрөл, эрсдэлийн түвшин, зээлдэгчийн төлбөрийн чадвар болон барьцааны төрөл зэргийг харгалзан үзэхэд бусад хадгаламж эзэмшигчээс онцгой нөхцөлтэй зээл авсан;

7.2.6.б.банкны бусад хадгаламж эзэмшигчээс илт бага хүүтэй зээл авсан;

7.2.6.в.даатгалын тохиолдол бий болох үед Монголбанкны статистик мэдээллээр хадгаламж эзэмшигчдийн авч байгаа хадгаламжийн дундаж хүүгээс 50 хувиас илүү хүү авсан.

 

Энэ банкны дампуурал иргэдийг төртэй нь хохироож байна. УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очирын хэлснээр төр 400 тэрбум төгрөгөө Капитал банкны дампууралтай хамт алджээ. Эрүүл мэнд, нийгмийн даатгалын сангийн хөрөнгө, Хөгжлийн банкны зээлийн төлөлт, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн хөрөнгө тус банкинд байршиж байсан. Зөвхөн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн долоон тэрбум төгрөг тус банкинд түгжигдэж, хохирол боллоо.

 

Тус банкны хадгаламжийн даатгалын сангийн үлдэгдэл 421 орчим тэрбум төгрөг байгаа. Энэ мөнгөөр харилцах, хадгаламж эзэмшигчдийн 99.5 хувийн мөнгийг буцаан өгч, хохиролгүй болгож чадах уу. Даатгалгүй үлдсэн хувийн хөрөнгийг хаанаас хэрхэн гаргах вэ. Төрийн 400 тэрбум төгрөгийн хөрөнгийг хэн төлөх вэ гэхчлэнгээр Капитал банкны дампуурлын тойрсон олон асуулт бий. Цаашлаад банкны үйл ажиллагааг тогтвортой явуулаагүй удирдлагууд хуулийн ямар хариуцлага үүрэх вэ.

 

Банкны дампуурлын цаана хэн хожиж, хэн хохирч үлддэг вэ?!

 

М.Болд

 

Shuud.mn
Сонин хачин
Дээр бгаа хулгайчууд нэг идвэл аймаар аймаар том, банк банкаар банкаар нь идэх юмаа.
2019-04-10
ГЭР БҮЛИЙН БАНК ЮМ БАЙНА:
Батбаяр аав нь, Минж ээж нь, Ундармаа охин нь, АриУнболд хүргэн нь, Ганбат эрэгтэй дүү нь, Чинбишрэлт хүү нь гэх зэргээр Нямсүрэн , Гоохүү 2 илүүдчихэж
2019-04-09
Б.Ундармаа гишүүн дампуурчээ.
2019-04-09
irgen:
харамсалтай байна_ Монголын цэвэр хөрөнгө оруулалтай банк байсан юм
2019-04-09
Болд:
Улсын баахан менге зохиод зориуд дампууруулж б. Хуулийн цооройг ашиглаж сурсан гаруудыг шийтгэх зоригтон Монголд даан ч байхгуй
2019-04-09
2:
2 жилын өмнө маш өндөр хүү амлаад байсан иимл учиртай байжлдэээ .20 иин өгөөл үлдсэниин дээрэмлдэээ ойлгомжтой
2019-04-09
Edniih Zuun 4 zamaas uragsh Narantuul yavax zam daguu mash tom barilga uolchilgeenii tuv barij baigaa Tuunii hurungu oruulaltiig shalgah hetregtei HAdgalamj ezemshigchiin bolon turiin munguud yavj baigaa shuu
2019-04-09
За дээр нь гаднаас татаж оруулсан хөрөнгө бгаа бол тэдний авлага бас босож ирнэ дээ.
2019-04-09
Зочин:
Зөв сэдэв байна. Монгол банк ажлаа хийхгүй юу хийж байв, ямар санаа байв
2019-04-09
байгаам бишүү:
Шат дараатай арга хэмжээгээ аваад аргаа бараад татан буулгасан л өайна шдээ
2019-04-09
ыбыб:
Одоо болтол луйвардсаар. Энэ Монголчууд үнэн бүтэхгүй улс юм аа. Монголчууд нь юу байхав энэ намууд.
2019-04-09
Зочин:
Банкы үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл өгсөн хуулийн этгээд хариуцах ёстой. /Ийм төлбөрийн чадваргүй болох нь гэж үзээд зөвшөөрөл олгосон хуулийн этгээд үйл ажиллагааг нь дамтуурахаас нь өмнө үйл ажиллагааг нь зогсоох байсан вм
2019-04-09
зочин:
Ийм том өрөнд орчихсон байхад Монголбанк тухайн үед нь шалгаж, анхааруулах арга хэмжээ авдаггүй байсан юмуу. Яагаад имй байдалд ортол хүлээгээд байсан юм бэ.
2019-04-09
Зочин:
Зөв сэдэв байна. Монгол банк ажлаа хийхгүй юу хийж байв, ямар санаа байв
байгаам бишүү:
Шат дараатай арга хэмжээгээ аваад аргаа бараад татан буулгасан л өайна шдээ