Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан шинээр томилогдсон Дэлхийн Банкны Монгол дахь суурин төлөөлөгч Андрей Михневийг албаны хүмүүсийн хамт хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Монголбанкнаас авч хэрэгжүүлж буй бодлогын шийдвэр, үйл ажиллагааны талаар мэдээлэл өглөө. Мөн уулзалтаар Монгол Улсад хэрэгжиж байгаа Дэлхийн банкны “Эдийн засгийн удирдлагыг дэмжих хөгжлийн бодлогын хөтөлбөр” болон Олон Улсын Валютын Сангийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хэрэгжилт, эдийн засагт гарч байгаа эерэг өөрчлөлтүүдийн талаар санал солилцов.
Уулзалтын төгсгөлд Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан Дэлхийн Банкны Монгол дахь суурин төлөөлөгч Андрей Михневт ажлын амжилт хүсч, цаашид хамтран ажиллахаа илэрхийллээ.
Эх сурвалж: Монголбанк
Уншиж байна |