Сумо бөхийн холбооноос дэлхийн аварга Ц.Раднаад орон сууц бэлэглэхээр болжээ. Тус холбооны ерөнхийлөгч кёкүшюзан Д.Батбаяр өнөөдөр 11.30 цагт Ц.Раднаа гуайд байрны түлхүүрийг гардуулан өгөх аж.
Ц.Раднаа нь Польш улсын Торун хотод болсон хөнгөн атлетикийн мастеруудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс гурван алтан медаль хүртэж, дэлхийн рекордыг шинэчлэн тогтоосон юм. Түүнийг эх орондоо ирэхэд Д.Батбаяр тосон авч, баяр хүргэсэн билээ.
М.Болд
Уншиж байна |