Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна ҮЙЛ ЯВДАЛ: “Хааны хаш” тусгай үзэсгэлэн гарч байна Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно
ЖДҮХС-гийн үйлчилгээний тоо, төрлийг нэмэгдүүлэхийг зөвлөжээ
2019-04-02

Монгол Улсын Гадаад харилцааны яамнаас Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан, Парис хотноо төвтэй Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (ЭЗХАХБ-OECD), Бүгд Найрамдах Польш Улсын Гадаад хэргийн яамтай хамтран энэ оны 4 дүгээр сарын 2-3-ны өдрүүдэд “Монгол Улсын ЖДҮ-ийг хөгжүүлэх бодлогод дэмжлэг үзүүлэх нь” сэдэвт семинарыг зохион байгуулж байна.

Энэхүү хоёр өдрийн семинараар Монгол Улс дахь ЖДҮ-ийн эрх зүйн орчинг сайжруулах, бизнес эрхлэгчдэд санхүүжилтийн дэмжлэг үзүүлэх, компаниуд олон улсын зах зээлд нэвтрэх боломжийн талаар санал солилцож, тулгарч буй хүндрэл бэрхшээлийг арилгах асуудлыг хэлэлцэх ба ЭЗХАХБ болон Польш Улсын төрийн байгууллагын төлөөлөгчид хүрэлцэн ирж, хөгжингүй орнуудын сайн туршлагаас хуваалцах юм.

Семинарыг нээж Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн нээж үг хэлэн, “жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих төрийн бодлогоо сайжруулах, цаашид олон улсын шилдэг амжилттай туршлагад үндэслэн арга хэмжээ авч хэрэгжүүлэх”-ийн ач холбогдлыг онцолж тэмдэглэв.

Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (OECD)-аас “Төв Азид өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлсэн ба төслийн тайланд манай улсын ЖДҮ-үүдэд үзүүлэх зээлийн хүртээмжийг хялбаршуулснаар дотоод болон гадаад зах зээлээ өргөжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх боломж олгож, улмаар эдийн засгийн өсөлт болон хөдөлмөр эрхлэлтэд эерэг нөлөө үзүүлнэ гэдгийг онцлон тэмдэглэсэн.  

 

ЖДҮ-үүдэд үзүүлэх зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас үзүүлж буй үйлчилгээний тоо, төрлийг нэмэгдүүлэх, Зээлийн батлан даалтын сангийн зээлийн барьцааны шаардлагыг хялбаршуулах, зээл авахад захиргааны үйл явцыг боловсронгуй болгох шаардлагатай зэрэг тодорхой алхмуудыг авч хэрэгжүүлэхийг зөвлөсөн болно.

 

Энэхүү арга хэмжээг 4 дүгээр сарын 5-ны өдөр Дархан хотноо мөн зохион байгуулж, орон нутаг дахь засаг захиргааны байгууллага болон жижиг, дунд бизнес эрхлэгчдийг хамруулах юм.

Эх сурвалж:ГХЯ

Shuud.mn
Сонин хачин
3 gishuun avah munguur...:
tcaad SHARKuud chin ta nariin 3 gishuun avsan munguur 23 jijig dund biznesd hurungu oruulsan bna shuu dee ERHEM GISHUUDEE
2019-04-02
naad JDUH sangaa ...:
ta nar hiij chadahguiee dundaas ni tcavchaa hiih gej avilgaldsaar bgaad taarna . ternii orond naad sangaa ter SHARK TANK nevtruulegt daatgachih ter ni naidvartai....
2019-04-02