Польшийн Торун хотод болсон хөнгөн атлетикийн мастеруудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс гурван алтан медаль хүртэж, дэлхийн рекордыг шинэчлэн тогтоосон Ц.Раднаа эх орондоо ирлээ. Түүнийг гэр бүлийнхэн болон шавь нар нь тосон авлаа.
Тэрбээр "Монголын ард түмэн, төр засагтаа баярлалаа. Намайг угтаж авсанд би маш их баярлаж байна. Сэтгэл их хөөрч байна" хэмээн баярын сэтгэгдлээ хуваалцлаа. Өдгөө 85 нас сүүдрийг зооглож буй Ц.Раднаа биеийн тамирын багш мэргэжилтэй бөгөөд 30 гаруй жил спортоор хичээллэж буй аж.
Тэрбээр дэлхийн амжилтаа бэлтгэл сургуулилт сайн хийсэнтэй холбон тайлбарлалаа. Тиймдээ ч дэлхийн 88 орны 500 гаруй тамирчинтай өрсөлдөж, дэлхийн дээд амжилтын эзэн болов.
Дэлхийн аварга Ц.Раднаа 400 метрийн зайд аваргын алтан медалыг хүртэж, дэлхийн рекорд амжилтыг шинэчлэн тогтоосон юм. Тэрбээр Япон, Герман, Их Британи, АНУ-ын тамирчдыг ардаа орхин аваргын алтан медалыг хүртжээ. Мөн гурвын харайлтын төрөлд 6.80 метрийн амжилтыг үзүүлж түрүүлсэн бол 60 метрийн саадтай уралдаанд аваргалж, алтан медалийн эзэн болсон юм.
Б.Болд
Уншиж байна |