Польш улсад зохион байгуулагдсан хөнгөн атлетикийн мастерсын ДАШТ-ээс эрэгтэйчүүдийн 400 метрийн зайд хурд сорьсон Ц.Раднаа түрүүлж, дэлхийн аварга болсон билээ. Дэлхийн дэвжээнд Төрийн дууллаа эгшиглүүлсэн 85 настай Ц.Раднаа дэлхийн дээд амжилтыг шинэчилсэн юм. . Мөн 81 настай Т.Цэрэндолгор бөөрөнцөг түлхэлтийн төрөлд мөнгөн медаль хүртсэн.
Өнөөдөр 09.30 цагт дэлхийн аварга Ц.Раднаа тэргүүтэй тамирчид эх орондоо ирэх юм байна.
Уншиж байна |