Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна ҮЙЛ ЯВДАЛ: “Хааны хаш” тусгай үзэсгэлэн гарч байна Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно
LIEBHERR R9400 техникийг Оюу толгой уурхайд хүлээлгэн өглөө
2019-04-01

Моннис Майнинг Экьюпмент ХХК LIEBHERR R9400 техникийг Оюу толгой уурхайд хүлээлгэн өглөө

 

Монгол Улсын эдийн засаг хөгжлийн томоохон хөдөлгөгч хүч болох Оюу Толгой уурхайн ажлын бүтээмжийг нэмэгдүүлэхэд хүчин зүтгэж буй үндэсний олон компаниудын нэг болох Моннис Майнинг Экьюпмент ХХК нь Liebherr R9400 маркийн хоёр дахь экскаварторыг 2019 оны 3-р сарын 15-нд уурхайн хамт олонд амжилттай хүлээлгэн өглөө. Голомт банк ХБНГУ-ын Commerzbank AG хамтран тус техникийн санхүүжилтийг шийдвэрлэсэн нь Оюу Толгой уурхайд цаг алдалгүй хүлээлгэн өгч ажлаа эхлэх боломжоор хангасан юм.

 

 

 

Тус Liebherr R9400 маркын хүнд даацийн экскаватор нь 1670 морины хүчтэй, 22 метр кубын шанагатай бөгөөд энэ нь одоогоор Монголын уул уурхайн салбарт ашиглагдаж буй техникүүдийн хувьд маш өндөр үзүүлэлтээс гадна энэхүү брэндийн тоног төхөөрөмжүүд нь аюулгүй найдвартай ажиллагаа, өндөр бүтээмж, операторын тав тухыг бүрэн хангасан байдлаараа тэргүүлэгч брэнд юм.

 

Моннис компанийн инженер техникийн чадварлаг ажилтнууд 1 сарын хугацаанд угсралтын ажлыг бүрэн гүйцэтгэж хүлээлгэн өгөхөд бэлэн болгосон ба түлхүүр гардуулах ёслолын ажиллагаанд Оюу Толгой уурхайн олборлолт болон техникийн багийн төлөөлөл, Моннис компаний худалдааны хэлтэс болон угсралтын баг, Голомт банкны төлөөлөл оролцож техникийн ажиллагаатай танилцлаа.

 

Моннис групп нь 21 дэхь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд Монгол улсын уул уурхайн салбарт 850 гаруй хүнд машин механизм, техникүүдийг нийлүүлээд байна. Үүнээс Liebherr брэндийн 120 тонноос доош жинтэй 400 гаруй ширхэг экскаватор 120 тонноос дээш жинтэй 45 ширхэг хүнд даацын экскаваторуудыг нийлүүлсэн ба энэ нь Монгол улс дах уурхайн экскаваторын хамгийн том парк юм.

 

Түүнчлэн 2012 оноос хойш Моннис групп нь Оюу Толгойн ил болон далд уурхайн бүтээн байгуулалтад хамтран ажиллаж эрчим хүчний дэд бүтцийн төсөл, Монгол улсдаа хамгийн томд тооцоогдох 5600 хүний багтаамжтай “Оюут-2” кемп, уурхайн хатаалгын болон хяналтын цогц байгууламж болох “Mine dry” төсөл болон уурхайн олборлолт, барилга дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлуудад өөрсдийн техник тоног төхөөрөмж, инженер техникийн 1000 гаруй ажилтнуудынхаа нүр их хөдөлмөр, хичээл зүтгэлээр оролцож Монгол улсынхаа бүтээн байгуулалтанд хувь нэмрээ оруулан ажиллаж байна.

 

Дэвид Мийдор, Оюу Толгой ХХК-ний Mining operation manager; С.Билгүүн, Моннис компаний Худалдааны менежер, Дашдэндэв, Голомт банкны Уул уурхай, дэд бүтцийн хэлтсийн захирал

 

 

Oюу толгой ХХК, Моннис Майнинг Экьюпмент ХХК, Голомт банкны хамт олон

 

 

Гадаад худалдааны санхүүжилттэй холбоотой мэдээллийг

trade@golomtbank.com болон 70111646 /дотуур дугаар 1380/ холбогдон авна уу.

 

Shuud.mn
Сонин хачин