Польш улсад болсон хөнгөн атлетикийн мастерсын ДАШТ-ээс Монгол Улс шинэ аваргатай болсон билээ. Тус тэмцээний эрэгтэйчүүдийн 400 метрийн зайд 85 настай Ц.Раднаа түрүүлж, дэлхийн дээд амжилт шинэчилсэн. Тэгвэл тэрбээр тус тэмцээнээс дахин алтан медаль хүртжээ. Тэмцээний уртын харайлтын төрөлд түрүүлж, эх орныхоо төрийн дууллыг дахин эгшиглүүлсэн байна.
Мөн ОУХМ Төмөрбатын Цэрэндолгор Torun 2019 мастерсийн ДАШТ-д 80-85 насны ангилалд шидэлтийн 5 төрлөөр оролцож 1 алтан медаль, 4 мөнгөн медаль хүртэж, 9 дахь удаагаа дэлхийн аварга болж Дэлхийн тавцанд төрийн далбаагаа мандуулан төрийн дууллаа эгшиглүүллээ.
М.Болд
Уншиж байна |